Гавьяат тамирчин Э.Содномпилжээ "Гиннес"-ийн номонд бичигдлээ

Паралилимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Гиннесийн ном”-д бичигджээ.

Тэрбээр энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн юм. Ингэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан байна. Түүний энэ амжилтыг албан ёсоор “Гиннес”-т бүртгэн авчээ.

Сэтгэгдэл бичих