Эквадорт хөл хорио тогтоожээ

     Латин Америкийн Эквадор улсын ерөнхийлөгч Ленин Морено  тус орны нийслэл Кито хотод хөл хорио тогтоосон байна. Энэ талаар тэр өөрийн Twitter-хуудаснаа ингэж бичжээ.

    Кито хот болон түүний захын хорооллуудад хөл хорио болон цэргийнхний хяналт орон нутгийн цагаар 15 цагаас эхэлжээ. “Энэ нь хүчирхийллийн даварсан илрэлийн эсрэг хууль сахиулах байгууллагынхны явуулах ажиллагааг хөнгөвчилж өгнө” гэж Морено тайлбарлажээ.

    Эквадорт дизелийн түлш, бензинд өгдөг байсан татаасыг  Ленин Мореногийн зарлигаар аравдугаар сарын 3-наас цуцалж, үүнээс болоод түлш, бензиний үнэ  ойролцоогоор 120%-иар өссөн байна. Энэ нь тус оронд эсэргүүцлийн ажиллагаа  өрнөж, эмх замбараагүй явдал гарах шалтгаан болсон юм. Ингэсний дараа Морено тус оронд онц  байдал зарлажээ.

Сэтгэгдэл бичих