Путин: Оросын пуужин ямар ч системийг давж гарч чадна

    Оросын цохилтын цогцолборууд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ямар ч системийг давж гарч чадна гэдэгт оросын удирдагч Владимир Путин итгэлтэй байна. Тэр арабын телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө,  ийм цогцолборыг боловсронгуй болгох талаар ажиллаж байгаа бөгөөд тавьсан зорилгод хүрнэ гэдэг нь нэгэнт тодорхой юм гэж мэдэгджээ. 

    Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь баллистик пуужингийн эсрэг ажилладаг, харин Орост баллистик пуужинг олон дахин боловсронгуй болгож, үүнээс гадна дэлхийд байхгүй хосгүй зэвсэг бүтээсэн юм гэдгийг ерөнхийлөгч дурдсан байна.

    Гэвч НАТО-гийн дэд бүтэц оросын хилд ойртож буйд Оросын тал сэтгэл зовинож байгаа бөгөөд энэ нь цэргийн шинжтэй эвсэл юм гэж Интерфакс агентлаг мэдээлжээ. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 122.201.22.45Уржигдар

Орос улс ямагт сонор сэрэмжтэй байх нь өөрийгээ бус дэлхийн энх тайвны тэнцвэржилтийг ямагт хангаж бх учиртай,ерөнхийдээ НАТО-д бүрэн бүслэгдсэн ч тэдний эсрэг зогсох хүчтэй зэвсэг бхад айлтгүй! Товчхондоо глобал ертөнц-н тэнцвэржилт-г Орос орон цаашлаад В.Путен атгаж бна гэхэд хэлсдэхгүй Цаашид хөршийн зэвсэг улам боловсронгуй бно Америкчууд хаана ашигтай хожоо бна түүн рүү тэмүүлдэг,харин Оросууд хаана энх тайвны тэнцвэржилт алдагдаж бна түүн рүү зоригтой орж хог-н ургамал дахин ургах нөхцөл-г хааж бгаа нь тухайн улсын геополитик, бодлого зөв явж бгааг-н шинж.

zaochin - 202.21.109.1332019-10-14 16:50:18

ene t1 atsantsar dainaas uur yum boddoggui yum baihdaa.dan zevseg yarihaas uur shidgui.uls oron buur 1980 on shigee baih yum hugjuuleech uls ornoo

Зочин - 66.249.82.1722019-10-14 15:11:38

Орос Америк хоёр хоорондоо найрамдалтай байх хэрэгтэй. Энэ хоёр улс хоорондоо цөмийн зэвсэгээр өрсөлдөөд хэрэггүй. Дайнаар асуудлыг шийддэг цаг үе өнгөрсөн.