Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Vandebo”-той хамтарсан уран бүтээл хийжээ

    Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлаг тун ч богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэг яахын аргагүй мөн. Тэдний гаргасан дуу бүр залуусын дунд хит болж, сүүлийн үед ихэд эрэлттэй байх болжээ. Мөн тэдэнтэй хамтарч уран бүтээл хийх хүсэлтэй дуучид цөөнгүй. Тэгвэл тус хамтлагтай Төрийн соёрхолт дуучин Д.Болд хамтран уран бүтээл туурвисан байна.  Энэ талаар дуучин залуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан өчигдөр /2019.10.10/ мэдэгдлээ. Одоохондоо ямар жанрын дуу болох, хэзээ цацагдах нь тодорхойгүй байгаа юм.

    Тэдний фенүүдэд шинэхэн уран бүтээл нь том бэлэг болох нь дамжиггүй. Дашрамд сонирхуулахад, дуучин Д.Болд өөрийн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж,  “Voice of Mongolia” шоуны үеэр түүний багт байсан таван залууг сонгон, шинэхэн уран бүтээлүүдийг  нь хүргэхэд бэлэн болсон гэнэ.



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

alia - 112.72.12.92019-10-11 09:16:56

alantsagniih ni toriin soyorholt baih vee de Huzuugui hujaa Mondolliin bogsiig ni ultai ni dolooj baij avchaad