АНУ-ын ерөнхийлөгч нарын тухай сонирхолтой баримтууд

Та Америкийн түүхийг арван хуруу шигээ  мэддэг   байлаа ч гэсэн,  Цагаан ордонд юу болж байсан тэр бүхнийг  мэднэ гэж үү.  Уотергейт, Моника Левинскигийн хэрэг бол  элдэв дуулиант хэрэг явдлын ердөө л оройн хэсэг бөгөөд эдгээр хэргийн ихээхэн хэсгийг өргөн олон нийтээс чандлан нууж байдаг юм. 

Ерөнхийлөгч нарын намтар түүх хачирхалтай, балай, хөгтэй гэмээр явдлаар дүүрэн бөгөөд  ийм нөхцөлд Рональд Рейган жүжигчнээс төрийн тэргүүн болсон нь ердийн хэрэг мэт санагдана. Утгагүй үхэл,  гэр бүлийн дуулиант хэрэг явдал, хүн амины хэрэг, элдэв дон, байж боломгүй  алмай явдал гээд бусад олон зүйл  АНУ-ын ерөнхийлөгч нарын тухай бидний цуглуулсан ер бусын сонин баримтуудад орж байгаа юм.

1. Жорж Вашингтон морь унах дуртай нэгэн байж. Харин өөрийнх нь унах морь маш цэвэрхэн байхыг тэр шаарддаг байжээ.  Вашингтон мориных нь шүдийг цэвэрлэсэн эсэхийг ч шалгадаг байсан гэдэг. 

 2. Томас Жефферсон  өөрийнхөө булшны чулууны дизайныг өөрөө гаргаж, бичих үгийг нь бичсэн бөгөөд гэхдээ тэр ерөнхийлөгч байсан гэдгээ дурдаагүй байна. 

 3. Жон Квинси Адамс үүрээр Потомак голын усанд шалдан ордог байжээ. Тэр гоёлын хувцасаа бараг сольдоггүй байсан бөгөөд нэг костюмыг арав гаруй жил өмссөн гэдэг. 

4. Эндрю Жексон улаан дуэльчин байжээ. Нэг дуэлийн үеэр сум түүний цээжинд тусч, эмч нар түүнийг нь авч чадаагүй учир, насан туршдаа  тугалган сумтайгаа явжээ.

 5. Мартин Ван Бюрен Цагаан ордноос явсныхаа дараа сонирхолтой дуртгалууд  бичиж, гэвч үүндээ гэргийнхээ тухай нэг ч удаа дурдаж байгаагүй байна. 

 6. Уильям  Гаррисоны (1841) тангараг өргөх ёслол маш хүйтэн өдөр болжээ.  Шинэ ерөнхийлөгч тэр дорхноо ханиад хүрсэн байна. Удалгүй энэ нь хатгалгаа болж, нэг сарын дараа энэ өвчнөөр нас баржээ.  Тэр АНУ-ыг маш богино хугацаанд тэргүүлсэн хүн.

7. Жон Тайлер АНУ-ын түүхэнд хамгийн олон хүүхэдтэй  ерөнхийлөгч юм. Тэрээр анхны гэргийгээсээ 8, хоёр дахь гэргийгээсээ 7 хүүхэдтэй байжээ.  15 дахь хүүхэд нь түүнийг дал гарсан хойно төржээ. 

8. Захари Тэйлор  хаана л явнав, байнга тамхи зажилдаг байж.  Бүх албан ёсны арга хэмжээний үеэр тэр ууттай тамхи авч явдаг байжээ. 

9. Миллард Филлмор Оксфордын их сургуулийн хүндэт докторын жанчийг хүлээн авахаас татгалзаж байжээ. Тэр үүнийгээ шинжлэх ухаанд юу ч хийгээгүй гэдгээр тайлбарлаж байсан байна.10. АНУ-ын арваннэг дэх ерөнхийлөгч Жеймс Полкийг 17 настай байхад нь түүний цөсний хүүдийг авчээ.  Эмч нар ирээдүйн ерөнхийлөгчид коньяк өгч, өвдөлтийг намдааж байсан гэдэг.

 11. Жеймс Бьюкенан бол АНУ-ын гэрлээгүй цорын ганц ерөнхийлөгч юм.  Тэр нэг удаа сүй тавьсан ч, түүний бүсгүй нь үүнээсээ буцаж, удалгүй нас баржээ. 

12. Ерөнхийлөгч  Авраам Линкольн хар өнгийн өндөр цилиндр малгай байнга өмсөж, үүндээ захидал, санхүүгийн баримт бичиг, хуулийн төсөл, тэмдэглэл хадгалдаг байжээ. 

13. Эндрю Жонсон сургуульд огт сурч байгаагүй  аж. Ирээдүйн гэргий Элиза МакКардел нь 17 настайдаа түүнийг уншдаг болгож сургасан байна. Ерөнхийлөгч Жонсон өөрийнхөө эсгэж, оёсон костюмыг л өмсдөг байж. 

14. Улисс Грант амьдралынхаа туршид өдөрт 20 навчин тамхи татдаг байжээ. Тэгээд тэр хоолойны хорт хавдраар нас барсан байна.  

15. Ерөнхийлөгч  Жеймс Гарфилд хоёр гараараа чөлөөтэй бичдэг, олон хэл мэддэг хүн байжээ. Тэр нэг гараараа эртний грекээр, нөгөө гараараа латынаар нэгэн зэрэг бичдэг байсан байна.  Тэр хуруугаа зүссэний улмаас нас барсан бөгөөд эмчилгээ хийлгэж байх  үед цусны халдвар авчээ.

 16. Честер Артурын хувцасны  өлгүүрт 100 орчим өмд байсан гэдэг. 

 17. Гровер Кливленд нэг удаа нууцхан мэс засал хийлгэж, энэ үеэр түүний хорт хавдарт идэгдсэн эрүүний нэг хэсгийг авч хаясан байна.

18. Бенжамин Гаррисон цахилгаан гэрлийг  үздэгггүй хүн байсан бөгөөд Цагаан ордонд байх хугацаандаа  чийдэнгүүдийг унтарааж, лаа асаахыг шаарддаг байжээ. 

19. Ерөнхийлөгч Теодор Рузвельт ан хийж  явахдаа,  бамбарууштай эм баавгай алахаас татгалзжээ. Үүний дараа зөөлөн бамбарууш гэдэг шинэ тоглоом гарч, үүнд “тедди бамбарууш” гэсэн нэр өгсөн байна. («Тедди» гэдэг нь Теодор гэдгийн өхөөрдсөн хэлбэр юм»).

20. Уильям Тафт 136 гаруй килограмм  жинтэй байжээ. Цагаан ордонд түүнд зориулан усанд ордог том гэгчийн тусгай онгоц суурилуулж байсан байна.

 21. Уоррен Гардинг долоо хоногт наанадаж хоёр удаа покер тоглодог байж.  Нэг удаа тэр Цагаан ордонд байсан бүх хятад шаазан эдлэлийг мөрийнд тавиад туучихжээ. Түүний зөвлөхүүдийг “Покерын танхимынхан” хэмээн хочилдог байсан бөгөөд учир нь тэд энэ мөрийтэй тоглоомын үед түүний гол түнш нь байсан хэрэг.

22. Кальвин Кулиж маш ходоод муутай хүн байж.  Тэр ходоод гэдсээ эмчлүүлж, өвчин хүндрэхээс сэргийлэхийн тулд шөнөдөө 10-11 цаг унтаж, түүнчилэн өдөр амардаг байсан гэдэг.  Түүний үед Цагаан ордонд хоёр тэжээвэр илбэнх байжээ. 

23. Герберт Гувер 16  ном бичиж, хэвлүүлжээ. 

24. Франклин Рузвельт  өмнө нь Цагаан ордонд ажиллаж байсан 11 ерөнхийлөгчтэй ураг төрлийн холбоотой байжээ.

25. Гарри Трумэн  тэжээвэр ямаатай байсан бөгөөд тэр нь Цагаан ордны өмнөх зүлгэн дээр идээшлэдэг байж. 

 26. Цэргийн жанжин, ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр хоол хийх дуртай, сайн ч хоол хийдэг хүн байж. Тэр ногооны шөлний жор зохиож, үүний найрлагад нь алтан лянхуа цэгийн иш орж байжээ. 

27. Жон Кеннеди ерөнхийлөгч болсон АНУ-ын түүхэн дэх анхны бойскаут байсан юм. 

28. Линдон Жонсон  өөрийн ажилтнууд болон ирсэн хүмүүст бэлэг өгөх дуртай нэгэн байжээ. Түүний дуртай бэлэг нь шүдний цахилгаан сойз байсан гэдэг.  Жонсоны намтрыг бичигч хүн 10 жил ажиллах хугацаандаа өөрийн баатраас 12 сойз авч байжээ.

29. Ричард Никсон уурын халаалт хэрэглэхээс татгалзан, өөрийн өрөөг камин зуухаар халаадаг байсан байна.

30. Жеральд Фордыг үрчилж авсан гэдгийг эцэг, эх нь түүнд 12 настайд нь хэлжээ.   

31. Жимми Картер түүхэн роман (“Хэдгэний үүр”)  бичиж, нийтлүүлсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болжээ.  Картер Цагаан ордноос явсныхаа дараа ч роман бичсэн юм. 

32. Рональд Рейган “20 жилийн хараалыг” давж гарсан гэдгээрээ нэртэй юм. Юу гэвэл, энэ хараалаар бол, тэгээр төгссөн жил сонгогдсон ерөнхийлөгч бүр хугацаа дуусахаас өмнө нас барах юмуу амь үрэгдэж байжээ. 

33. Эцэг Жорж Буш мексик болон хятад хоолонд дуртай нэгэн байсан ч,  цэцэгт байцаа хэзээ ч идэж байгаагүй гэнэ.

34. Билл Клинтон  өөрийн Сокс хэмээх  муурын Интернэт-сайт бий болгохыг тушааж байжээ.

35. Хүү Жорж Буш болон түүний гэргий Лора хоёр танилцсан өдрөөсөө хойш ердөө гурван сарын дараа гэрлэжээ.

Сэтгэгдэл бичих