Шавьж устгал хийж байна гэж хэлээд айлд орж дээрэм хийдэг байжээ

    Тэрбээр иргэн Н нь 22 настай эрхэлсэн ажилгүй.  Айлуудын хаалга тогшиж, шавьж устгал хийнэ гэж хэлээд тухайн айлд орохдоо  олон хүн байвал зориулалтын саванд хийсэн усаа цацаад гараад явдаг гэнэ. Харин ганц нэгээрээ байсан хүнийг гартаа барьж явсан шангаараа цохиж ухаан алдуулаад, гэрт нь байх үнэ хүрэх зүйлүүдийг хулгайлдаг аж. Хамгийн сүүлд ХУД-ийн 11-р хороонд байрлах “Ривер Гарден” хотхоны айлд ийм аргаар нэвтэрч, гэрийн эзнийг нь ухаан алдуулж хүлээд, үнэт зүйлийг нь хулгайлах гэж байгаад цагдаагийнханд үйлдэл дээрээ баригджээ.  Тэрбээр өөрөө хэлэхдээ "Энэ төрлийн зүйлийг эртнээс төлөвлөж хийсэн. Сайхан санаа гэж бодсон. Ариутгал хийнэ гэж хэлж орсон. Гурав дахь айлаасаа гарч явж байгаад баригдчихлаа” гэв.

    ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн олон нийттэй харилцах албаны, ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Баянбямба хэлэхдээ “Энэ хэргийг шалгаж байгаа. Мөн энэ мэтчилэн янз бүрийн хувцас өмсөж, айл өрхүүдийг дээрэмдэх гэсэн оролдлого бүртгэгдэж байгаа тул иргэд, оршин суугчдыг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдүүдээ гэр орондоо ганцааранг нь үлдээхгүй байхыг  цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.


 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.126.89.152019-10-10 22:29:10

Энэ лалрыг нүүрийг гарга л да. Хохирогчийн нүүрийг гаргадаж байж хулгайч нарын нүүрийг гаргадаггүй ямар ёс байнаа. Бид бас энэ мэт гаруудаас болгоомжилж баймаар байх юм.

зочин - 202.179.25.22019-10-10 20:18:30

Албан ёсоор шавьж устгал хийхээр бол тухайн орон сууцыг хариуцаж байгаа ОСНАА юм уу СӨХ-оос орц болгондоо мэдэгдэл, зар тавьж байх хэрэгтэй. Бусад үед иймэрхүү этгээдүүдийг гэртээ оруулахгүй байх нь чухал.

pee - 59.153.87.452019-10-10 18:23:08

hahah yu gsen ug we ymar aihtair amitan be shangaar hun tshohih bas teriigee saihan sanaa gchihjee zaluu hun baij ajil hiigeech ihi uhmeer ym be ystoi neeree

zochin - 103.212.116.2392019-10-10 17:27:29

Ajilguichuudiin toog oron nutagaas shiljin irsen humuus dabamgailj baigaa daa. Hotod orshin suugchidaas heden huby ny yamar aimagaas irsen ajiltai, ajilgui humuusiin toog todorhoi medeeldeg bol zugeer yumaa.