Smart Marketing conference 2019 маргааш эхэлнэ

    Монголын Маркетингийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Smart marketing conference бол маркетинг болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны мэдлэгийг нэмж, урам зоригийг бадраах зорилготой томоохон чуулган юм.

    Чуулганаар олон улсын болон Азийн маркетинг, бүтээлч үйлдвэрлэлийн шинэ трендүүдийг танилцуулах, дэлхийн шилдэг маркетингийн агентлагуудын криатив захирлууд өөрсдийн мэдлэг, мэдээлэлд үндэслэн туршлагаа хуваалцдаг. 

    Энэ жилийн чуулган Creativity & Creative стратегид түлхүү анхаарах аж. Хэрэглэгчийн туршлага дээр үндэслэсэн маркетинг болон соёл, үнэт зүйлсийн брэндийн талаар тухайлан авч үзэх юм. 

    Мөн маркетингийн агентлагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах бөгөөд чуулганы завсарлагаагаар мэргэжил нэгт хүмүүстэйгээ танилцан харилцаа холбоо тогтоох гэх мэт олон талын боломж бүрдэх аж.

    Тус чуулган маргааш буюу аравдугаар сарын 11-нд Зайсан Хилл Эвент Холлд эхэлнэ.


Сэтгэгдэл бичих