Ц.Одонтунгалаг: "Хүн үхчихээд байхад үргэлжлүүлэн түлэхийг шаардсаар байна гэдэг нь өөрөө маш ноцтой асуудал"

    Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ.

  Дохиоллыг дугарахаас өмнө угаартахгүй гэсэн баталгаа алга. НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Сайжруулсан түлшний асуудлаар ямар нэг гарц шийдэл хайлгүй 6.6 тэрбум төгрөгийг төсөвлөж утаа мэдрэгч багаж авч өгөх асуудал яригдаж байна. Түлшийг түлээд хүн үхчхээд байхад үргэлжлүүлэн түлэхийг шаардсаар байна гэдэг нь өөрөө маш ноцтой асуудал юм.

    Төр энэ түлшийг түлэх зааварчилгааг ил тод болгоогүй, иргэдэд түлшийг яаж хэрэглэх тухай зааварчилгааг дутуу өгсөн байж иргэддээ шууд түлүүлэхээр захирамж шийдвэр гаргасан. Шийдвэрийнх нь улмаас иргэдийн амь насанд хохирол үүсчхээд байхад төр ядаж ёс зүйн хариуцлагаа хүлээж уучлал гуйх ёстой. Гэвч Ерөнхийлөгчөөс өөр хүн өнөөдрийг хүртэл уучлал гуйсангүй.

    Иргэн бүр агаарын бохирдлоос салахыг хүсэж байгаа. Хүн бүр агаараа бохирдуулахгүйн төлөө хичээж, түүхий нүүрснээс татгалзах ёстойгоо мэдэж байгаа.  Энэ бүхний дараа сайжруулсан түлшээ цаашид түлсээр байх шийдвэрт хүрч байгаа бол Ерөнхий сайд өөрөө энэ түлшийг түлэхэд хүний эрүүл мэндэд аюул учрахгүй гэсэн баталгааг гаргаж өгөх хэрэгтэй.

    Нийслэлд 1.4 сая гаруй хүн амьдарч байгаа бөгөөд 530 орчим хүүхэд бий. Үүнээс 300 гаруй хүүхэд нь гэр хороололд амьдарч байна. Хүүхдүүдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалахын төлөө бид Ерөнхий сайд таныг баталгаа гаргаж өгөхийг шаардаж байна.

    Түлш аюулгүй гэж олон хүн ярьж байгаа ч баталгаа гаргаж, итгэл төрүүлэхүйц зүйл хэн нь ч ярьсангүй. Тийм ч учраас иргэд сайжруулсан түлшээ түлэхээс айж байна. Түүнчлэн 6.6 тэрбум төгрөгийн утааг мэдрэгч төхөөрөмж чинь зөвхөн дохиолол л өгөх үүрэгтэй бөгөөд тэр дохиоллыг дугарахаас өмнө угаартахгүй гэсэн баталгаа алга.

    Иргэд шөнө унтахдаа дохиолол хэзээ дугарахыг хүлээж байх хэрэг үү. Дохиололд сэрэхгүй хүн байвал яах вэ гэдгийг бодож үзсэн үү.

    Монгол Улсын төсөв дуртай үедээ гаргаж ирээд зарцуулаад байдаг юм биш. Шаардлагатай зөндөө зүйлд төсөв гаргаж чаддаггүй мөрлөө өөрсдийн шийдвэрт алдаа гарсан тохиолдолд шууд төсвийн мөнгийг гаргаад зарцуулчхаж болохгүй. Өөр боломж хайж, эрдэмтдийнхээ үгийг сонсох ёстой. Төр гэж байдаг бол иргэдийнхээ өмнө хариуцлагаа хүлээх ёстой" гэлээ. Хүүхдүүд эрсдэх магадлал өндөр байна

   АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхан “Хүмүүс угаартаж, зарим нь амь насаараа хохирч байхад энэ бол байдаг л тоо гэж мэргэжлийн хүмүүс хэлээд сууж болохгүй.

    Хүний алтан амь бол юугаарч зүйрлэшгүй үнэт зүйл. Бид харин ч жил бүр угаартаж нас барсан тоог бууруулахын эсрэг тэмцэх ёстой. Гэтэл үүнийг байх ёстой зүйл мэт хандаж, өөрсдийнхөө буруу үйлдлийг хаацайлж бичиж байгаа хүмүүсийг энэ үйлдээ зогсоохыг хүсэж байна.

Түүнчлэн миний хувьд энэ байдалд хүүхдүүд эрсдэх магадлал өндөр байна гэж харж байна. Учир нь гэр хороололд амьдардаг эцэг эхчүүд өглөө ажилдаа явахдаа нүүрсээ хийж, галаа түлээд яваад өгдөг. Харин маш олон хүүхэд дүү нараа хараад гэртээ унтаад үлдэж байгаа.

Хүйтний улирал дөнгөж эхлэх гэж байгаа энэ үед зургаан хүн амь насаараа хохирчхоод байна. Цаашид тэсгэм өвлийн хүйтний урт хугацаа хүлээж байхад юу болох нь таашгүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

IRGEN - 202.180.220.1722019-10-11 08:38:40

ЭНЭ НЭГ ХЭДЭН ТЭНЭГ ЮМНУУД ӨӨР ЯРИХ ЮМ АЛГА УУ. СОНГУУЛЬ ДӨХСӨН ЧИНЬ ГЭНЭТ УХААН ОРООД БАЙГАА ЮМ УУ. ЭНЭ ИРГЭДИЙГ ХЭРХЭН ЯДУУРУУЛСНАА УЛС ОРНОО ЯАЖ ДАМПУУРУУЛСНАА ЯРИХ БОЛООГҮЙ ЮУ. ХАРИН УТААНААС ЧИНЬ САЛГАСАН БАЯРЛА АВГАЙ МИНЬ. ЯДСАН УЛС ТӨР ХИЙЖ ДООГ БОЛОХОО БОЛЬ. ХАРИН ТЭРНИЙ ОРОНД НААД АЙЛУУДДАА ЯАЖ ГАЛ ТҮЛДЭГИЙГ НЬ ЗААЖ ӨГ. ЭСВЭЛ ИДСЭН УУСНААСАА ХАНДИВЛААД ШИНЭ ЗУУХ АВААД ӨГ. ТЭР ЧИНЬ ТА НАРЫН НҮГЛИЙГ ЧИНЬ НИМГЭЛНЭ.

Зочин - 66.181.161.722019-10-10 19:50:06

Энэ байранд амьдарч бга хүмүүс л ингэж бичиж бга бх даа. Хувиа хичээгчид минь. Байр гэр хороолол гэж тусдаа амьдарч байгаа ч бид нэг агаараар амьсаглаж бга шүү. Хортой бна хүхэр их бна гээд байхад хүн үхээд байхад улс төр энэ тэр гэж яаж хэлж чадаж бнаа.

zochin - 66.181.161.722019-10-10 19:47:38

үнэхээр айгаад бн нялх хүүхдүүдтэй нойрч хүрэхгү бна бидний өмнөөс дугарч бгаад баярлаж бна шүү

Зоч - 202.21.108.1462019-10-10 19:22:40

Жилийн жилд хүн угаартаж үхлээ л гэдэг биз дээ,зүгээр ажил хийлгэ

сугар - 202.179.26.1892019-10-10 19:12:55

дүлии Магнаи өнгөрчээ, дохиоллоо сонсохгүи

зочин - 79.98.214.502019-10-10 18:59:16

Юуч хийж чадахгүй байж ажил хийж байгаа хүмүүсийг битгий шүүмжлээд бай. Зүгээр зайгаа тавиад өг дөө.

ЗОЧИН - 122.201.24.1582019-10-10 18:30:42

ЛУЙВАРЧИД МААНЬ ХОХИРЧИХГООД БАЙНА.

Зөгий - 203.169.50.1132019-10-10 16:57:02

Улс төржүүлж оноо авах гэж горьдсоны гарз

Батзориг - 66.181.161.632019-10-10 15:59:27

2018 онд эрдэмтдийн санаачилгаар жинхэнэ сайжруулсан шахмал түлш буюу "Тавантолгойн коксжих нүүрсэнд гүн боловсруулалт хийж" өндөр чанартай хорт утаа бага ялгаруулдаг шахмал түлш хийх тухай төсөл хэрэгжүүлэх гэсэн боловч дундуур нь ашиг харсан Баагийнууд 2019 оны эхнээс шурган орж Энержи Ресурс компаний хаягдал хог нүүрсийг ямар нэгэн боловсруулалт хийхгүйгээр барьцалдуулагч болон шохой, шавартай хольж хийсэн "Муужруулагч түлш" монопольдон шахах ажилдаа ерөнхий сайд Хүрэлсүхийг татан оруулснаар утааны эсрэг тэмцлийн хамгийн эмгэнэлт хуудас эхэлжээ. Улс эх орныхоо төлөө гэсэн хөөрхий Хүрэлсүхийн засгийн газрын хувь тавилан өнөөдөр дээсэн дөрөөн дээр дэржигнэж эхэллээ. Цаашдаа хичнээн хүнийг ч хордуулж алж мэдэх "Сайн түлш" гэж нэрлэгдсэн муужруулсан түлшний төлөө хөлсний бичээчдийн бүхэл бүтэн арми ажиллаж байгаа ч энэ нь энэхүү төсөлд төдийлөн дэм болохгүй бөгөөд дээр нь "6 тэрбум төгрөгөөр хорт хий мэдрэгч төхөөрөмж худалдан авч айл болгонд тавьж өгөх" гэх мэтийн утгагүй үйл ажиллагаагаар үргэлжилж байна. Өдөр бүр хорь гучаараа угаартаж байгаа айлуудын тоо хүйтрэх тусам нэмэгдэх магадлалтай.

Батзориг - 66.181.161.632019-10-10 15:51:35

Ганц хүн биш ээ хүмүүс үхэж байна.

зочин - 202.9.42.1682019-10-10 14:11:33

галаа түлж чадахгүй байж өөр одоо яах гээд байгаан. битгий худлаа улстөржиж сүржигнэ. наана чинь нүүрсний новшнуудын явуулга явагдаж байна. урьд нь нүүрс түлээд зөндөө л үхэж байсан. бас юун үнэгүй тараах вэ. болиорой хулгайч нараа. өөрөө өөрсдийнхөө төлөө амьдарч сураач дэ. яах ч аргагүй хүмүүст л тусламж хэрэгтэй.