Сайжруулсан шахмал түлш хэрэглэх заавар

Иргэд сайжруулсан шахмал түлшийг түлэх технологийг зөрчих, зуухны бэлэн байдал хангагдаагүйн улмаас угаартаж эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн.Тиймээс түлшийг түлэхдээ дараах зааврыг чандлан мөрдөхийг анхааруулж байна.
       Түлшийг чийггүй хуурай орчинд хадгалах
    Ханан пийшинг хөөлж цэвэрлэн, агаарын урсгалыг чөлөөтэй болгох
    Зуух пийшингийн битүүмжлэлийг шалгаж нягтлах
    Зуух, пийшингийн янданг хөөлж цэвэрлэх
    Янданг хэт нам дор байрлуулаагүй эсэхийг нягтлах
    Түлшний дүүргэлтийг 60-70 байхаар тооцож хэт ихээр дүүргэж хийхгүй байх. 
Түлшийг уламжлалт зуух, төслийн зуух, ханан пийшин зэрэгт түлэхэд асуудалгүй, туршилтаар баталгаажсан гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. Харин нам даралтын зуухтай айлууд зуух нь халахгүй бгаа тохиолдолд 7011-9400 утсаар дуудлага өгч үнэгүй зуухаа засуулж, заавар зөвлөгөө авах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих