Ахин нэг айлын зургаан хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад угаарын хийнд хордсон 26 дуудлага мэдээлэл ирсэн байна. Түүний дотор нэг айлын зургаан хүн угаартсан дуудлага иржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороонд нэг айлын зургаан хүн угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний гурав нь хүүхдүүд ажээ.

Хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэсэн байна. Харин утаанд хордсон гурван том хүний нэгнийх нь биеийн байдал муу байгаа аж. Биеийн байдал нь тааруу байгаа иргэн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд эмчлүүлж байна.

Хүүхдүүдэд эрчимт эмчилгээ хийж буй юм. Тухайн айл төслийн зуух хэрэглэдэг бөгөөд сайжруулсан түлш түлсэн байна. Хордсон иргэдийн зүгээс сайжруулсан түлшийг зааврын дагуу хэрэглэсэн хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЗОЧИН - 122.201.24.1582019-10-10 18:28:32

ЭХЛЭЭД СУРГАЛТАА ЯВУУЛАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ? АМИА АЛДСАНЫ ХОЙНО. ОРСОН БОРООНЫ ХОЙНООС....

Жамбал - 59.153.87.452019-10-10 18:27:29

иргэд нь үхээд 76 үлдэх бз цаад санаа нь утаа үхснээрээ буурдын сая ажилаа тараад ирлээ аймшигтай утаа үнэртэж байна. Та нар нэг оройн цагаар гэр хороололд ирээд үзэч айгаад чадахгүйлдэ тгчээд бас гал түлхийг заана гэнэ шүү муу сайн новшнууд

Ааааааааа - 182.160.36.1912019-10-10 12:40:11

Одоо болноо Хүрэлсүхээ огцор

zochin - 66.181.161.682019-10-10 12:35:40

зг хичнээн хүний эрүүл мэндээр тоглох юм бол доо хөөрхий хүүхдүүд .....