Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос шахмал түлштэй холбогдох асуудлаар мэдээлэл хийнэ

08.00 цагт
  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулган эхэлнэ.
08.30 цагт
 "Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" холимог сургалтын нээлтийн ажиллагаа, сургагч багшийн сургалт МУЗН-ийн Анхны тусламжийн төвд болно.
09.00 цагт

  АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн түүхт 90 жилийн ойн баяр, Сувилахуйн ОУ-ын V эрдмийн чуулганыг Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна.
    Азийн сангаас "Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь " сэдэвт семинар зохион байгуулна. Блью Скай зочид буудалд.
09.30 цагт
  "Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй" сэдэвт улсын зөвлөгөөн Blue Sky зочид буудлын 2-р давхарт Jade танхимд болно.
10.00 цагт
    УИХ-ын чуулган хуралдана.
10.30 цагт

   Дэлхийн Банкнаас Монгол болон бүс нутгийн эдийн засгийн тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Хэвлэлийн хурал Дэлхийн Банкны байранд болно.
11.00 цагт
  Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол улсын үндэсний номын сангаас УДБЭТ-т хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
    "Төвөдийн жаран" гэрэл зургийн үзэсгэлэн 2019 оны аравдугаар сарын 10-ны 11.00 цагт Уран зургийн галерейд нээгдэнэ. Лхасын Потала ордонд хадгалагдаж байгаа Улаанбаатар хотын анхны шавыг дүрсэлсэн зургийг анх удаа олон нийтэд толилуулна. Нээлтэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шин Хаймин оролцоно.
    "Монгол өрх" сэтгэлзүйн хүрээлэнгээс Сэтгэлзүйн дархлаажуулалт аяныг эхлүүлж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
11.30

  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос шахмал түлштэй холбогдох асуудлаар мэдээлэл хийнэ. Mongol News мэдээллийн төвд болно.
12.00 цагт
    Нарантуул худалдааны төвд зуух зардаг иргэд шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ.
15.00 цагт
    Монголчуудын Төвөд хэлт бүтээлийг судлах “Монгол Билиг төв”-өөс “БОГД ХААН 150: НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” үзэсгэлэнг Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Мэдээлэл хийж болох л доо балай нэр авсан намын долдой эр эм хөгшин залуу ардчилсан ардчилаагүүй энэ балай хуваагдлаа болиоч - 66.249.82.1702019-10-10 10:59:51

Байды

Мэдээлэл хийж болох л доо балай нэр авсан намын долдой эр эм хөгшин залуу ардчилсан ардчилаагүүй энэ балай хуваагдлаа болиоч - 66.249.82.1702019-10-10 10:59:51

Байды

Э - 103.229.123.2462019-10-10 09:19:39

Улстөржих бүх сувгуудад шахмал түлш бөөн далим боллоо. АН, МАХН, МАНАН, Гэр хооолол хөдөлгөөн, машинтай жагсаал, эмэгтэйчүүдийн г.м. Угтаа бол зөв зүйтэйг дэмжиж алдаа оноог сайжруулсан бол дээр байлаа. Бүгд л нэг агаараар амьсгалж байна.