Сураггүй алга болсон залууг айлын өвөлжөөнөөс олжээ

Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багийн гуравдугаар гудамжинд тус аймгийн  иргэн болох  сэтгэцийн өөрчлөлтэй 40 настай Х энэ сарын 4-ны өдөр сураггүй алга болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид алга болсноос нь хойш тасралтгүй хайсаар өчигдөр /2019.10.08/  гэрээс нь хойд зүгт 35 км-т Цагаан-Ус багийн Шар магнай гэдэг газарт малчин Э-ын өвөлжөөнөөс олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн энэ өдөр Дорнод  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аравдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ морьтой гараад сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн 26 настай залууг эсэн  мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Сэтгэгдэл бичих