170 сая стерлингийн фунт хожжээ

Их Британийн оршин суугч “EuroMillions” сугалаанд 170 сая евро хожиж, хамгийн том жекпот хонжворын эзэн болсон байна. Тэрбээр 5 үндсэн дугаар болон хоёр азын одыг тааж чадсан байна.
Өмнө нь 2011 онд Шотландын нэгэн хос дээд амжилт тогтоож, энэ сугалаанд 161 сая фунт стерлингийг хожиж байсан аж.
“EuroMillions” сугалааны анхны тохирол 2004 оны 2 дугаар сарын 13-нд Франц, Испани, Их Британид явагдаж байжээ. 2004 оны 10 дугаар сард тус сугалаанд Люксембург, Бельги, Швейцар, Португал, Ирланд, Австри улсууд нэгдсэн байна. Энэ сугалаа нь 2.5 еврогийн үнэтэй бөгөөд сугалаанд 200 сая орчим хүн оролцдог гэнэ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Bi - 202.72.245.1222019-10-09 14:07:29

Bi bas chadna