Ц.Нямдорж гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дөрвөн хуулийн төсөл өргөн барилаа.
Тодруулбал, тэрбээр Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай,  Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулиудын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн барьжээ.
1. Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга
Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг дэмжиж, улмаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсноос хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн орж, соёрхон баталсан байна.
Мөн Монгол Улс хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталсан бөгөөд 2002, 2003, 2011, 2015 онд нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Эдгээр өөрчлөлтүүд нь гол төлөв бусад хууль тогтоомж батлагдсантай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

H - 66.181.161.1262019-10-09 18:57:44

Kkkk huulia batluulj avah mi dee

кккк - 103.57.94.712019-10-09 11:57:20

Өөрөө зугтах бэлтгэлээ хийж байх шив