М.Ганбаатар: Улаанбаатарын утаа багассан, итгэхгүй бол Багануур, Налайх ороод үз

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа сайжруулсан шахмал түлшний асуудлаар "Таван толгой түлш" компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатартай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Сайжруулсан шахмал түлшийг юу ашиглаж, яг ямар технологиор хийдэг вэ. Хүмүүс угаартаад байгаа шалтгаан нь нүүрстэй хольж барьцалдуулсан орц найрлагад нь байж магадгүй гэх хардлага олон нийтийн дунд байна?

-Шахмал түлшний найрлагыг бид шууд зохиосон юм биш. 1800-аад оноос эхлэн дэлхийн улс орнууд шахмал түлшийг хийж, хэрэглэж ирсэн. Одоогоор Хятад, Солонгос, Англи гэх мэт олон улс оронд өргөн дэлгэр хэрэглэдэг. Ихэвчлэн ил гал буюу камен зуухандаа түлж хэрэглэдэг. Яг тэр технологийнх нь дагуу бид үйлдвэрлэж, ахуйн хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Манай түлшинд медлин буюу угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус гэсэн түүхий эдүүд ордог.

93-95 хувийг эзэлж байгаа Медлин буюу угаасан нүүрс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, коксжсон нүүрс. Манай Монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг байсан  Алагтолгой, Налайх, Багануурын нүүрснээс өөр. Тэр нүүрс бол маш их, тортог бохирдолтой нүүрс.

Бентонит шавар бол байгалийн шавар бөгөөд барьцалдуулах үүрэгтэй. 40 тонн түлшинд ойролцоогоор нэг шуудай шавар ордог.

Барьцалдуулагч мөн маш бага хэмжээгээр ордог бөгөөд олон улсад өргөн хэрэглэдэг уг барьцалдуулагчийг БНХАУ-аас импортоор авдаг.

Эрдэнэшишийн цардуулыг хүнсэнд ч түгээмэл хэрэглэдэг.

Эдгээр нэгдлүүдээс гадна чийглэгийн агууламжийг тохируулахын тулд УС нэмдэг. Ингээд тодорхой төвшинд хатаагаад хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа. 

-Шахмал түлшийг хатаах горимыг галлагаагаар хийж байна гэсэн үнэн үү. Энгийн зууханд түлж болохгүй гэсэн дүгнэлтийг хүлээж авалгүй, буцаасан  гэдэг мэдээлэл бодитой юу?

-Бид үйлдвэрлэлийн технологийн горимыг байнга хянаж ажилладаг. Долоо хоног бүр мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгдөг. Албан байгууллага учраас бид хэн нэг хүний өгч байгаа албан бичиг, зөвлөмжийг харааж, ерөөж буцаах боломжгүй. Албан бичиг ирэхэд надтай, надгүй танилцуулагдаад явдаг журамтай. Тиймээс хэн нэг хүний санал, ирүүлсэн бичгийг буцаасан тохиолдол байхгүй. Бид шинжилгээний дүнд үндэслэж ярихаас биш аль  нэг үзүүлэлтэд түшиглэж ярьж болохгүй. Мэргэжлийн байгууллагын гаргасан шинжилгээний дүгнэлт дээр өөрсдийн үйл ажиллагааг хянаж ажилладаг гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Манай компанид сайжруулсан түлшний чиглэлээр Монгол Улсад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа бүх мэргэжилтэн ажиллаж байгаа. Бид дэргэдээ шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг ажиллуулдаг. Энд нүүрс, химийн чиглэлээр ажиллаж ирсэн Монголын эрдэмтэд ажиллаж байна. Гадаадын улс орнуудаас Япон, Солонгосын эрдэмтэд ажилладаг.

-Иргэд олноороо угаартаж байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Өнөөдөр бидний өмнө байсан, тоохгүй орхиж ирсэн,  гэр хороололд бугшсан идээ бээр түлшээр илэрч гарч ирж байна. Угаарын хий гэж өмнө нь ярьдаг ч үүнд хариуцах эзэн, байгууллага байгаагүй учраас мэдээ төдий хэлээд өнгөрдөг байсан. Тэгвэл өнөөдөр бүгд ярьж эхэллээ, энэ зөв. Тэгэхээр иргэдээ халамжилж, зөв галлагааг нэвтрүүлэх нь чухал байна. Цаашид Монгол хүний байх байхгүй тухайг хөндөх  агаарын бохирдлын асуудал, Монголын хүн амын тал нь болох 1.5 сая хүний язгуур эрх ашгийг хамгаалж утаатай тэмцэх талаар асуудал дэвшүүлж байгааг зөв талаас ойлгож зөв хэрэглээг сурталчлахад туслах  хэрэгтэй байна. Мөн хайнга, хэнэггүй байгаа иргэдэд ойлгуулж өгөхөд биднийг дэмжиж өгөөч гэдэг хүсэлт байна. Дээр нь янз бүрийн явуулга байхыг үгүйсгэхгүй. Хэн нэгний хүсэл сонирхол байхыг үгүйсгэхгүй. Багануурын нүүрстэй шахмал түлшийг харьцуулшгүй. Өнгөрсөн жил Багануурын нүүрс нийслэлд ямар их утаа гаргаж, иргэд ямархуу байдалтай өвөлжиж  байснаа мартаагүй байх. Бид 100 хувь сайжруулсан түлшинд шилжсэнээр утааг багасгах  бүрэн боломжтой.

-Тэгэхээр сайжруулсан шахмал түлш ямар ч асуудалгүй. Иргэд буруу хэрэглээд байна гэсэн үг үү?

-Тийм. Өнөөдрийн бидний үйлдвэрлэж байгаа шахмал түлшний найрлагыг сүүлийн 20-оод жилийн судалгаа,  шинжилгээний ажлын үр дүнд гаргасан. Үйлдвэрлэлийн дараах туршилтыг СХД-ийн 28-р хороонд жил гаруйн хугацаанд хийсэн.

Түлшний чанарт хийсэн олон улсын болон дотоодын лабораториудын шинжилгээний дүн бидэнд байгаа. Тиймээс шахмал түлшний чанарт эргэлзэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, галлагааны горимын алдааг шахмал түлш рүү чихэж болохгүй. Галлагааг  зөв хийгээгүй тохиолдолд яндангаар гарах ёстой утаа гэр дотор, хүний биед орж хордуулж угаартуулж байна. 

-Иргэд маш их үнс гарч байна гэж байсан. Энэ нь ямар шалтгаантай вэ?

-Үнс физик шинжтэй. Бүх газарт ийм байгаа. Үнс түлшний эзлэхүүнийг барьж гардаг. Тэгж чадахгүй байвал агаарт дэгдэж утаа, бохирдол болж гарсан гэж ойлгож болно. Бид харин ч  үнсийг зууханд барьж үлдэхийн тулд хичээж ажилладаг. Зууханд үлдэх үү, бидний уушгинд орох уу гэдэг сонголтын аль нь ашигтай гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Өөрөөр хэлбэл, үнс хүнд байна, их байна гэдэг бол агаарын бохирдолд үзүүлж байгаа хамгийн эхний үр нөлөө гэж ойлгож болно.

-Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор ихэнх айлууд гал түлээд эхэлсэн байна. Яг энэ үеэс утаа эхэлдэг. Та бүхний хувьд утаа өнгөрсөн жилийн мөн үеэс багассан, буурсан гэж үзэж байна уу?

-Жил бүрийн өдийд утаа эхэлдэг. Энэ жилийн хувьд утаа харьцангуй бага, бараг байхгүй байна гээд хэлчихэд буруудахгүй байх. Үүнийг агаарын чанарын үзүүлэлт гэрчлэнэ. Та бүхэн хэрэв эргэлзэж байвал 10-хан км давхиад Багануур, Налайх ороод үзээрэй. Тэндхийн айлууд түүхий нүүрс хэрэглэдэг учраас утаатай бас дээрээс нь нүүрсний өмхий үнэр үнэртэж байгаа. 

Эх сурвалж : zaluu.com

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 139.5.216.159Өчигдөр

Ганбаатрын яриагаар бол яндангаар угаарын хий гарч, гудамжинд яваа хүмүүсийг хордуулж болохнээ. Еэ бурхан минь.

Эрдэмтэн - 139.5.216.159Өчигдөр

Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.

ахмад - 66.181.161.272019-10-10 20:10:25

ддэлбэрчих вий гэж айгаад л тэгээд хүйтэнд даараад лсуугаад байх уу сайд аа нэг арга чарга бодно байгаа хө мөдхөн ид хүйтэн ирнэ угаартаж үхэхээсээ айгаад олон хүн хөлдөж үхвэл эрлийз хурлийз хужаа нарт ашигтай хожоо ихтэй байна гэж олон хүн бодно яах уу

зочин - 203.91.115.492019-10-09 12:23:11

Иргэд хордохоос айгаад шахмал түлш түлж чадахгүй байхад утаа багасахаас ч өөр яахав

Зочин - 202.70.37.22019-10-09 11:57:45

Монгол улс баруун хойноос салхилдаг Улаанбаатарын утаа Хонхорт очиж тогтоод Налайх ордог Цаг дулаан байхад Багануур Налайхад юуных нь айлууд гал түлэхэв Хэдэн мянгн биш хэдэн зуун айл л галана шүү дээ. Харин тоосгоны үйлдвэрүүд Төмөр хайлуулах жижиг зуухнууд Нүүрсээр галлаад утаа гаргаад байгааг ялгаж салгаад ойлгочихгүй яасан арилсан дотортой амьтан вэ.Мэдлэггүй дээрээ амьдрал мэдэхгүй ийм нөхрөөр энэ түлшийг үйлдвэрлүүлэх гэж. Ядаж угаартсан хүнийх нь тоог харьцуулаасай Эмнэлэгт угаараас болж хэдэн хүн үзүүлэв гээд асуучихаад Утаагаа ярьж түлшээ магтаасай Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнэ ээ гэж Ганбаатар минь дээ яа даа байз ухааныхаа царааг хараасайдаа

зочин - 43.228.129.1612019-10-09 11:04:51

нам даралтын зуухтай 90 кв хувийн сууц урьд нь галаад дулаахан өвөлждөг харин одоо нэг түлээд ус эргэхгүй өвөл хөлдвөл чи хариуц за,,, хохиролоо нэхэх хүнтэй боллоо тэрүүхэн нэг асах юм ,,,5 ханатай гэрт туршсан туршилт юм биш үү том том байшинтай айлуудад туршаад үз за новшоо,,,,