Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн ялыг хэвээр үлдээлээ

Эрчим хүчний сайд асан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Түүний гомдлыг өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Ингэснээр тэрээр үлдсэн хорих ялаа биеэр эдлэх бөгөөд хээл хахууль авсан гэх 266 сая төгрөгийг улсын орлого болгох  юм.

Түүнийг 266 сая төгрөг авсан гэх  хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Улмаар түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

иргэн - 202.9.42.1932019-10-11 11:52:55

Сономпилээс их хөрөнгө идсэн цагаан захтангууд хөөн хэлэлцэх хугацаагаар өршөөгдөөд байхад Сономпил яагаад ганцаараа шоронд явав.Шүүх явуулахыгаа шууд явуулаад үлдээхийгээ ямарч аймшигт хэрэг байсан авч үлдэх юм.