АНУ, БНХАУ-ын засгийн газрын эсрэг визийн хориг тавив

Америкийн тал үүнийгээ БНХАУ дахь уйгар үндэстний байдалтай холбон тайлбарлаж байна.

АНУ, Хятадын эсрэг ээлжит хязгаарлалт тавьжээ.  “Уйгаруудтай хэрцгий балмадаар харьцаж байгаагаас” БНХАУ-ын засгийн газрын  ажилтнуудын эсрэг визийн хориг арга хэмжээ авч байна гэж төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.

“Шинжаанд уйгар, казах юм уу лалын шашинт цөөнхийн бусад бүлгийн төлөөлөгчдийг саатуулж байгаатай холбогдолтой юмуу, энэ талаар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буй хятадын засгийн газар болон коммунист намын албан тушаалтнуудын эсрэг визийн хязгаарлалт тавьж байгааг би өнөөдөр зарлаж байна” гэж Майк Помпео өөрийн Twitter-т бичжээ.

Хятад улс  Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд “шашин, соёлыг устгах“ байнгын бөгөөд хэрцгий ширүүн кампанит ажлын” явцад нэг сая гаруй лалын шашинтныг саатуулжээ. Тэрбээр аймшигт гэсгээн цээрлүүлэлтийг” зогсоож, саатуулагдсан бүх лал шашинтныг суллахыг шаардсан байна.

 БНХАУ-ын нутаг дахь уйгаруудын байдалтай холбогдуулан АНУ-ын худалдааны яам түрүүнд нь Хятадын 28 байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан юм. Хүний эрх, тухайлбал уйгар, казах үндэстэн болон лалын шашинт бусад зарим цөөнхийн төлөөлөгчдийн эрхийг зөрчиж байгаатай холбогдуулан Хятадын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авсныг баримт бичигт тодруулан тайлбарласан байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих