НҮБ “санхүүгийн хамгийн ноцтой хямралтай” тулгарчээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш НҮБ-ын төсөвт татвараа төлсөн орнуудад талархал илэрхийлсэн бол тус байгууллагын өмнө хүлээсэн, санхүүгийн үүргээ биелүүлэхийг татвараа төлөөгүй улсуудад уриалсан байна.

Мөн тэрбээр тус байгууллагын санхүүгийн нөөц нимгэрч байгааг ч зарласан байна.  

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррикийн хуудсанд зохих мэдээллийг тавьжээ.

Бараг арван жил тус байгууллагын өмнө тулгарч ирсэн “санхүүгийн хамгийн ноцтой хямралын” тухай асуудлаар Гуттереш гишүүн орнуудад уриалга илгээснийг  албан ёсны төлөөлөгч мэдээндээ дурдсан байна. 

“Энэ сарын сүүлч гэхэд НҮБ-ын санхүүгийн нөөц эрс багасч, тус байгууллага  ажилтнууддаа болон нийлүүлэгчдэд төлбөр төлөх боломжгүй болох аюул тулгарч байна” гэж албан ёсны төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. 

 Б.Атар

Сэтгэгдэл бичих