Шахмал түлш түлсэн айлын зуух дэлбэрчээ

      Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд өнөөдөр /2019.10.08/ 19.40 цагийн орчимд шахмал түлштэй холбоотойгоор айлын зуух дэлбэрсэн  талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, тус хороонд оршин суудаг айл шахмал түлш түлсний  улмаас зуух нь гэнэт дэлбэрсэн аж. Энэ  талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Зуух дэлбэрсэн тухай дуудлага ирсэн. Одоо тухайн айлд цагдаа, мэргэжлийн хяналтынхан ажиллаж байгаа гэх мэдээллийг өгөв. Харин зуух дэлбэрэх үеэр бэртэж гэмтсэн хүн байхгүй гэлээ.

    Сануулахад, Эрүүл мэндийн яамнаас угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс 10 нь гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Өчигдөр өглөөний 9.00 цагийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрсэн таван хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй нэг хүүхдийн бие хүндэвтэр байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

z - 202.126.89.1752019-10-09 10:35:46

Erguunuud mini yadaj oorsdiinhoo amindaa archaatai baigaad. Uls eh ornii toloo bish yumaa gehed. tald baigaa gahai shig l bhiin.