“Хийморь” уран сайхны кино дэлхийн 93 орны кинотой өрсөлдөнө

“Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ удаад “Хийморь” кино нь Оскарын “Шилдэг гадаад уран сайхны кино” номинацид өрсөлдөх нь тодорхой болов. Тус номинацид 93 орны кино өрсөлдөх юм байна. Мөн Оскарын шагнал гардуулах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 9-нд болох юм.

"Nomadic Pictures", “Three Flames Pictures", “Belgute Pictures”-ын хамтын бүтээл  "Хийморь" буюу "Steed" уран сайхны киноны найруулагчаар жүжигчин Г.Эрдэнэбилэг ажилласан билээ.

Тус уран сайхны кино нь өнгөрсөн сард Германд болсон “Oldenburg International Film Festival”-д оролцон “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн юм. Хоёр цаг үргэлжлэх “Хийморь” уран сайхны кино нь  монгол морь, монгол бахархал, монгол хүний эх орноо хайрлах сэтгэл, хүн байгалийн холбоо, монгол философийг багтаасан юм.

Сэтгэгдэл бичих