С.Амарсайхан "Хувийн үйлдвэрүүдийн түлш байж ч магадгүй"

    Сайжруулсан түлш түлсэн 16 өрхийн 35 иргэн угаартаж, хоёр том хүн, бага насны хоёр хүүхэд насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн холбогдох байгууллагад яаралтай арга хэмжээ авч, сайжруулсан түлшнээс дээж авч, гурван ч лабораторид шинжлүүлэхэд шахмал түлш нь хэвийн гарсан гэж мэдээлсэн. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тайлбар өглөө. Тэрбээр хэлэхдээ "Юуны түрүүнд эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд харамсаж байна. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Бид хамгийн түрүүнд нэмж хүний эрүүл мэнд хохирохгүй байх талаас нь бүх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.  Бүх талаас нь нөхцөл байдлыг тодорхойлох, ямар асуудал үүсэв гэдгийг тодруулах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байгаа. Мөн үйлдвэрлэлийн технологи алдагдах алдаа гаргахгүй байх, түлшний найрлагад хүний биед хортой бодис байна уу гэдгийг шалгаж, 23 төрлийн дээж авсан.  23 төрлийн дээжнээс гурван ч лабораторид шинжлүүлж, найрлагыг нь тогтоолгосон. Урьдчилсан байдлаар стандартын шаардлага хангасан, хэвийн байна гэж харсан. Түүнээс гадна, бидний мэдэх, мэдэхгүй асуудал байх вий гэдэг үүднээс гадны улсууд руу лабораторид шинжлүүлэхээр дээж аваад, явуулсан байна. Мөн үйлдвэрлэлийн дамжлагад хатуу хяналт тавьж ажиллаж байгаа. 

Олон жил агаарын бохирдлыг шийдэх талаар ярьж ирсэн. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Тиймээс Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх талаас нь бүх байгууллагууд ажиллаж байна.  Энэ үндэсний хэмжээний ажил учраас төрийн бүх байгууллагууд ажиллаж, эрсдэл байгаа бол багасгах, хэрэглээг хэвшүүлэх, тэр дунд байж болох алдааг засахын тулд ажиллаж байгаа.  Бид бодит мэдээллийг иргэдэд хүргэе л гэж байгаа юм.  Энэ дунд хувийн үйлдвэрүүдийн түлш байж ч магадгүй учраас тийм тохиолдол гарвал таслан зогсоо гэдэг чиглэл өгсөн" гэв.

 Мөн хэрвээ сайжруулсан түлшний асуудал таны огцрох шалтгаан болбол та яах вэ? гэсэн асуултанд хариулахдаа

"Шаардлагатай гэвэл буруутай хүмүүст хариуцлагын асуудал яригдаж л таараа. Одоо бол нөхцөл байдал юунаас болов гэдгийг л тодруулах нь нэн түрүүний ажил.

    Бид галлагаатай холбоотой зөвлөмж зөвлөгөөг өгөөд л байгаа. Харин иргэдэд хэр хүрч байгаа вэ гэдэг асуудал л байгаа байх. Шинэ түлш учраас яаж галлах, үнсээ хэрхэн гаргахаас эхлээд зөвлөмж, зөвлөгөөг хангалттай өгөх ёстой.  Энэ сарын 1-ний өдөр би нийслэлийн бүх байгууллагыг онцгой горимд шилжүүлж, ажиллаж байна. Энэ хүрээнд заавар зөвлөгөө өгөх ажлыг хийж байгаа. Гэвч харамсалтай нь ийм хэрэг явдал гарлаа. 

Өнгөрсөн шөнө гэхэд угаартсан гэсэн 12 дуудлага ирсэн. Яармагт нэг хүн нас барсан гэх мэдээлэл ч байгаа. Энэ түлшинд үнэхээр асуудал байхгүй гэж үү

Хотын дарга энэ асуултад "Асуудал байхгүй, байгаа гэдгийг би мэдэхгүй. Мэргэжлийн байгууллагууд шинжлээд, лабораторийн шинжилгээний хариу стандартын шаардлага хангаж байна гэж гарсан. Энэ дагуу л бид мэдээллээ өгч байна. Улам баталгаажуулахын тулд гадаадын өндөр технологийн лабораториудад шинжилгээ хийлгэхээр дээж явуулсан" гэлээ.




Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

иргэн - 202.179.24.72019-10-08 11:25:54

Ямар хүмүүс ямар түлш хэрэглээд байгааг бас сайн судласан нь дээр ш дээ. зарим гэр хорооллын хүмүүс зүгээр сайхан түлш байна. гэж хэлж байна. зарим нь төр засгаас зохион байгуулж байгаа ажлыг унагах гэж санаатай мушгин гуйвуулаад байгаач байж магадгүй л юм

amar saihandaa jargaw - 203.217.139.2282019-10-08 08:14:15

boli l doo

Гэгн - 66.181.186.512019-10-08 01:37:27

Хувийн үйлдвэрийн түлш гэнэ үү хуцваа, яагаад хүн үхээд бгааг тайлбарласан бна. Та нар зөв мэдээллийг биднээс нуусан бна шүү

Зочин - 66.181.191.972019-10-07 22:24:38

Одоо зайлаа хотыг ийм л болгож бн ш дээ

Гүндалай - 103.57.93.2232019-10-07 21:08:49

Энэ нэг хотыг бизнэсээр төсөөлсөн мудак бна.захирагчийн хурал нь хийгдэхгүй нам зогссон яг юу хийдгийн бүү мэд.