Л.Мессигийн дээд амжилт

     Аргентины шигшээ болон Испаний "Барселон" багийн ахлагч Л.Месси өвөрмөц нэгэн дээд амжилтын эзэн болжээ.32 настай аргентин хөлбөмбөгч Испаний аварга шалгаруулах тэмцээний 8-р тойрогт "Севилья"-тай хийсэн тоглолтод 78 дахь минутад гоол оруулснаар тус лигт 16 улирал дараалан өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан анхны тоглогч боллоо.Энэ нь түүний өнөө жилийн улирлын анхны гоол бөгөөд 2004-2005 оны улиралд анх өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаас хойш  455 тоглолтод 420 гоол оруулаад байна.Уг тоглолтод учраагаа 0:4-өөр хожсон "Барселон"  8 тойргийн дараахь байдлаар 16 оноогоор хүснэгтийн 2-рт бичигдэж байгаа юм. 

Сэтгэгдэл бичих