АН:Шахмал түлш хэрхэн хэрэглэх талаар иргэдэд зөвлөмж, сургалт хийгээгүй атлаа иргэдийн хэрэглээнээс болсон гэж болохгүй

    Ардчилсан намын зөвлөл  өнөөдөр хуралдаж, нийт дөрвөн асуудал хэлэлцжээ. Тодруулбал цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шахмал түлшний асуудлаар, хоёрдугаарт түүхийн дурсгалт соёлын өвийн барилга байгууламжид халдаж байгаатай холбогдуулан Ардчилсан намын зарчмын байр сууриа нэгтгэжээ. Мөн 2019 оны төсвийн ажлын хэсгийг байгуулж, Ард нийтийн санал асуулгын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан цаашид АН-ын зөвлөл ямар байр суурь баримтлах уу гэдгээ тус зөвлөлтийн хурлаараа ярилцсан байна.

    Хэлэлцсэн нэг дэх асуудлын хүрээнд буюу шахмал түлшний хэрэглээтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар   Ардчилсан намын зөвлөл Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа  мэдэгдлээ.

    Энэ тухай Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сүүлийн хэдэн хоногт шахмал түлшний хэрэглээнээс үүдэж нийтээрээ угаартах, хордох цаашлаад хүний амь нас хохирсон үйлдэл гарч байгаа тул  шахмал түлшний хэрэглээ зохистой байгаа эсэхийг дахин шалгах, иргэд олноороо хордох аюул, бодит нөхцөл байдал үүссэнийг анхаарах шаардлагатай байна. Шахмал түлшний хэрэглээний асуудлаар шинжилгээний байгууллагууд дүгнэлтүүдээ гаргасан хэдий ч  тэдгээр дүгнэлт нь бүрэн хангалттай эсэх нь мөн эргэлзээ дагуулж байна. Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор Засгийн газар нэлээд ажил хийсэн гэх нэрийн дор бодлогогүй, үрэлгэн маш их зардал гаргасан. Тэгсэн атлаа өнөөдөр сайжруулсан түлшний хэрэглээ, ашиглалт иргэдийн сэтгэлд нийцэхгүй байгаа нь нэгэнт тодорхой болсон.

    Өвлийн дүн хүйтэн эхлэхээс өмнө энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол цаашлаад нийслэлд аюулд нүүрлэнэ. Шахмал түлшний стандарт, найрлагын талаар олон нийтэд  мэдээлэл хангалтгүй байгаа. Шахмал түлш хэрхэн хэрэглэх талаар иргэдэд зөвлөмж, сургалт хийгээгүй атлаа иргэдийн хэрэглээнээс болсон  гэж хэлэх увайгүй оролдлогоо болих хэрэгтэй.  Шахмал түлшнээс ялгарч буй химийн элемент  нь үнэргүй, өнгөгүй, маш хортой бодис ялгарч байгаа нь зөвхөн айл өрхүүдэд биш агаарын дэгдэлтээр нийт массад нөлөөлөх эрсдэлтэй" гэв.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЗОЧИН - 202.21.120.2422019-10-08 07:04:00

ӨӨРСДӨӨ ЮУ ХИЙСЭН ЮМ ВЭ? САМУУРАЙ ЧИНГИС БОНД ГАРГАЖ БААХАН ИДЭЖ УУЖ УЛС ОРОНГ ӨРӨНД ОРУУЛСАН БИЗ ДЭЭ

TOGOSOO - 202.9.43.2412019-10-07 22:24:33

ZUV SH DEE. URIDCHILJ SAIN ANKHAARUULJ, ZUVLUKH BAISAN SHUU DEE. KHUURKHII GEM ZEMGUI ULS.. ONTSGOI BAIDLYN ALBANAASAA URIDCHILAN SERGIILEKH ARGA KHEMJEE AVAKHGUI YASYN. TER TERMOMETREE AIL BOLGOND TAVIKH YOSTOIG ANKHAARUULAKHGUI DAAN CH YAV AA DAA.

mongol hun - 203.91.115.2492019-10-07 17:56:43

holdchihmoorgui l bn shuu

Irgen - 202.126.89.1112019-10-07 17:55:26

Ardchilsan nam gej iim l hogiin show chinguudshuudee. Oorsdoo yu ch hiihgui erdenetiig hulgailna, ulsiig dampuuruulna. Duugai hol ochij hutsatsgaa ta nar

Irgen - 202.126.89.1112019-10-07 17:55:26

Ardchilsan nam gej iim l hogiin show chinguudshuudee. Oorsdoo yu ch hiihgui erdenetiig hulgailna, ulsiig dampuuruulna. Duugai hol ochij hutsatsgaa ta nar

Irgen - 66.181.161.752019-10-07 16:57:04

Shahmal tulsh dulaanaa barij chadahuu

Иргэд - 103.9.89.182019-10-07 16:48:11

Сургалт хийх нэрээр бас баахан мөнгө хусах нь уу. Наад шахмал түлшний хольц чинь хортой байна. Яг л химийн зэвсэг шиг байна. Одоо хорт утааны баг өмсөх үү

z - 202.126.89.1982019-10-07 16:04:19

Za bitgii showdaad bai. Nogoo neg HUMUUSIIN ASUUDAL SHUU DEE. TUUHII NUURS TULDEG BAIHDAA HURTEL BOON BOONOOROO UGAARTAAD UHEJ L BAISAN SHUU DEE. tald belchij baigaa gahai shig nohduud l bhgui yu. yandangiinhaa krantiig haachihval ugaartaad uhchih bolov uu yah bol gej bodoh chadvargui l humuus baigaa shuu dee. ali esvel bugdeeree TUUHII NUURSEE TULEED HOTOOROO UGAARTAJ UHEED L BAIJ BAIya daa yarshig.

ganaa - 66.181.170.22019-10-07 15:46:23

bas uls turjuud haduurah yumaa

г түвшин - 66.181.161.762019-10-07 14:27:45

хуцаараа та нар юу хийсэн юм бэ