Пуужинт зэвсэглэл бүхий алсаас удирдлагатай "танк" бүтээжээ

    Орос улс дэлхийд хамгийн олон байлдааны хуягт машины парктай бөгөөд танкны тоогоороо НАТО-гийн гишүүн орнуудын нийт танкаас илүү юм гэж “We Are The Mighty” сайтад бичжээ.
    Америкийн эх орон ч чиглэлтэй энэ сайт “Global Firepower.com” сайтад бичсэнийг иш татахдаа, Орос улс барагцаалбал 22 мянган танктай гэжээ. НАТО-гийн орнуудын дунд Турк хамгийн олон танктай (3200 нэгж) бөгөөд харин НАТО-гийн гишүүн европын улсууд 11 мянга гаруйхан танктай байна.
    Пуужинт зэвсэглэл бүхий алсаас удирдлагатай танкууд Оросын  байлдааны машиныг эсэргүүцэхэд тусалж чадах бөгөөд одоо Европт ийм танк хийж байгаа юм гэж Мөн тус сайтад бичжээ.
    Жолоочгүй гинжит “Титан” танкинд суурилуулжээ. Энэ нь зайнаас удирддаг бөгөөд “PROTECTOR Common Remotely Operated Weapon Station (CROWS)” станцтай холбогдсон. Танк эсэргүүцэх пуужинт цогцолборыг АНУ-ын армийн Редстоуны туршилтын талбайд  амжилттай туршсан нь Орос улсыг Балти орчмын нутагт халдвал учрах хүн хүчний хохирлыг дээд зэргээр багасгаж чадах нь тодорхой болжээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 103.229.122.1642019-10-07 23:46:42

Сэтгэгдэл бичээд байгаа их мэдэгч минь хэнд хэрэгтэй гэж ингэж худалаа элийрдэг байнаа. Зүгээр л чи дут

Зочин - 202.9.42.72019-10-07 14:06:42

Балт орчимын улсуудад орос улс хэзээ ч халдахгүй 2т ОХУ өөрийн аюулгүй бдлын үүднээс эдгээр улсад цохилт өгөх магадлалтай 3т АНУ гийн болсон болоогүй удирдлагат пуужин харвах төхөөрөмж стратегийн харьцааг ч нэг их тунцүүлээд бна гэдэг шал худал ойлголт шүү Үүнийг цэрэг арми зэвсэглэл мэдэхгүй хүн бичсэн гэдэг нь тодорхой шүү