Валидол болон бусад долоон эмийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

Эмийн мэргэжилтнүүд эдгээр үр нөлөөгүй эмийг эмийн сангаас татахыг уриалжээ. Учир нь энэ эмнүүд орчин үед үүсээд буй элдэв өвчнүүдэд  уухад үйлчлэхгүй болсон аж.
 Анальгин

Энэ эмийг европын орнууд, Япон, Австрали, Энэтхэг, Иран, АНУ-д хориглосон. Учир нь цусны хавдартай болгож, үхэлд хүргэх хүртэл олон дагалдах сөрөг нөлөөтэй ажээ.
 Бисептол
Энэ эм одоогийн микробуудын эсрэг тэмцэхэд нэгэнт үр нөлөөгүй  болжээ.  Тэгээд ч 12-оос доош насны хүүхдүүд энэ эмийг огт ууж болохгүй. Хордлогод оруулдгаас нь болоод европын олон оронд бисептолыг хоригложээ.
 Валидол
Тайвшруулах нөлөөтэй хэдий ч, энэ эм зүрх-судасны системд эерэг нөлөө бараг үзүүлдэггүй байна. Өөрөөр хэлбэл, валидолын хортой нь гайгүй ч,  хэрэг дээрээ тус нэмэргүй болжээ. Тэр тайвшруулах үр нөлөө нь  шинжээчдийн хэлж байгаагаар, түүний найрлага дахь гаатай холбоотой бөгөөд энэ нь хэрэглэх үед аманд аятайхан сэрүү татуулдаг байна.
 Корвалол
Зүрхний элдэв өвчинд бас л хэрэг дээрээ тус нэмэргүй юм. Энэ эмэнд дасгадаг  бодисууд түүний найрлагаас илэрчээ. Зарим орон, жишээ нь АНУ-д гаднаас корвалол оруулахыг хориглосон байна.
 Левомицитин
Ясны эдийг гэмтээж, түүний дотор чөмгөнд аюултай, цусны хавдар үүсгэж мэднэ. Үүний дээр уг эмийг анагаах ухаанд хэдийн 70 жил хэрэглэж байгаа юм. Энэ хугацаанд олон микроб энэ эмэнд дасал болжээ.  Тиймээс уг эмийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй,  дагалдах сөрөг нөлөө багатай илүү орчин үеийн ижил төрлийн эмүүдийг сонгох нь дээр.

Парацетамол

Энэхүү эмийг эмч нар(насанд хүрэгсдэд хортой), нафтизин (улам их нус гоожуулдаг) болон цитрамон (элэг гэмтээдэг) хэрэглэхээс татгалзахыг бас зөвлөж байна.
Б.Атар

Сэтгэгдэл бичих