Трампын хөрөнгө багасчээ

   АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп  тус орны хамгийн баян чинээлэг хүмүүсийн жагсаалтаас нэлээд олон байр сууриар ухарчээ. Тэр ерөнхийлөгчийн сонгуульд ялахаасаа өмнө топ 120-д багтаж байсан бол, одоо топ 250-д ч орж чадаагүй байна гэж “Форбс” сэтгүүлд бичжээ. 

    Америкийн ерөнхийлөгч 3,1 тэрбум долларын хөрөнгөтэй гэдгийг нэгэн сэтгүүлд дурдсан байна. Энэ үзүүлэлт ноднин жилийнхтэй харьцуулвал өөрчлөгдөөгүй ч, Америкийн баячуудын жагсаалтад түүний эзлэх байр суурьт  яалт ч үгүй нөлөөлжээ. 

Тухайлбал: Энэ жил тэр 275-д бичигдсэн бөгөөд харин жилийн өмнө 16 байраар дээгүүр байсан байна.

Хамгийн баян америкчуудын жагсаалтад нийтдээ 400 хүн багтсан байдаг аж.

“Amazon” компанийг үүсгэн байгуулсан Жефф Безос топ 3-ын эхэнд бичигдэж, “Microsoft” компанийг байгуулагч Билл Гейтс удаалсан бол, холдингийн “Berkshire Hathaway” компанийн тэргүүн Уорре Баффетт гуравт орсон байна. 

С.Атар



Сэтгэгдэл бичих