ДУНДГОВЬ: “Өсвөрийн аврагч -2019” тэмцээн боллоо

“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой буруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Боловсрол, соёл урлагийн газраас хамтран "Өсвөрийн аврагч-2019" тэмцээнийг  зохион байгууллаа. 

Тэмцээнээр жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, анхны тусламжийн цэг, хүч тамирын цэг, усанд осолдогчийг аврах цэг, химийн хордолтын цэгүүдийг туулж хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээний тэргүүн байрт “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн "Шонхор" өсвөрийн аврагч бүлэг, дэд байрт “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн "Хүчтэн" өсвөрийн аврагч бүлэг, гуравдугаар байрт “Хүмүүнлэг” сургуулийн "Сүлд" өсвөрийн аврагч бүлэг, тусгай байрт “Мандал” сургуулийн "Алтан шонхор" өсвөрийн аврагч бүлэг тус тус шалгарчээ.

Сэтгэгдэл бичих