Эмэгтэй боксчид дэлхийн аваргад өрсөлдөнө

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үүд хотноо өнөөдөр эхэлж байна. Тэмцээн 10 сарын 3-наас 13-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэвжаргал, М.Буянжаргал, Л.Энхбаяр, багийн эмч Э.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байгаа билээ.

48 кг: 2019 оны ААШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнсаран

51 кг: Л.Алтанцэцэг

54 кг: Э.Мичидмаа

57 кг: ААШТ-ий алтан медальт Т.Болортуул

60 кг: ААШТ-ий хүрэл, ОУХМ Н.Намуун

69 кг: Э.Эрдэнэтуяа

75 кг: М.Мягмаржаргал нарын тамирчид оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас AIBA-н гурван одтой шүүгч Г.Бадрах оролцож байна. Манай улсаас эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс 2018 онд М.Нандинцэцэг 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж Монгол Улсын насанд хүрэгчдийн дэлхийн аваргын анхны медалийг авчирч байВ

Сэтгэгдэл бичих