С.Мөнхбат: Чөлөөтийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өгөх ёстой

ДАШТ-ээс хасагдсан М.Пүрэвтунгалагийн аав Монголын чөлөөт бөхийн холбооны талаар холбогдох яам, агентлагт гомдол мэдүүлж буй талаараа мэдээлэл хийж байна.

Есдүгээр сарын 9-ний өдөр Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн 18 настай тамирчин М.Пүрэвтунгалаг журмаараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан ч тамирчин Э.Сумъяа болон чөлөөт бөхийн холбооны дарамтад орж, тэмцээндээ оролцож чадахгүй болсон талаар түүний аав олон нийтэд мэдээлсэн. 


Харин үүний хариуд МЧБХ-ноос уг тамирчин эрүүл мэндийн шалтгаанаар ДАШТ-д явах боломжгүй болсон талаар мэдээлж байсан юм. 

М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат "Миний охин 2013 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн. Миний охины энэ жил гаргасан амжилт гэвэл өнгөрсөн хавар АНУ-ын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Олимпийн одод тэмцээний алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-д алтан медаль авч ДАШТ-д оролцох эрхээ авсан ч явж чадаагүй.


Энэ удаагийн ДАШТ-д оролцох эрхийг 20 тамирчин авсан ч нэг л хүн явж чадалгүй үлдсэн нь манай охин. Манай охиныг хатиг гарсан гэсэн шалтгаанаар ДАШТ-д оролцуулаагүй. Гэтэл энэ жилийн ДАШТ-д оролцох эрх авсан, оролцсон тамирчдаас хоёр нь хатигтай байсан юм байна лээ.


Есдүгээр сарын 2-ны өдөр манай охиныг ДАШТ-д явуулахгүй гэх шийдвэр гарсан. Ингээд есдүгээр сарын 5-ны өдөр орлох тамирчны нэрийг олон улсын системдээ оруулсан юм билээ. Манай охиныг шинжилгээний хариугаа өгөлгүй удсан гэж мэдэгдсэн. Долоодугаар сарын 22-нд шинжилгээнд хамрагдаад 24-нд нь Спортын төв ордонд байрлах эмчээс хатиг, бөөрний эмчилгээ бичиж өгсөн баримт нь бий, гэвч өгөлгүй мартсан юм билээ. 



Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгыг ажлаас нь чөлөөлүүлэхээр холбогдох газруудад хандаад байна


    Би Монголоо бодоод Э.Сумъяаг ДАШТ-д явуулах шийдвэр гаргасан. Түүнээс хүмүүсийн яриад байгаа шиг мөнгө аваагүй. Б.Баттулга, Бу.Батбаяр нар олимпийн эрх найдвартай авна, алтан медаль авах хэмжээнд бэлдсэн гэж надад хэлж би Монголоо бодож Э.Сумьяаг явуулахыг зөвшөөрсөн" гэлээ. 

    Тэрбээр охин нь залуучуудын улсын аварга, насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлсэн боловч Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын азийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга гэсэн гурван тэмцээнд явуулаагүй нь хавчлага гэдгийг хэлж байв.

    Мөн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 16-20 оны мөчлөгт чөлөөтийн шигшээ багийн амжилт эрс муудаж нурсан нь эрэгтэй баг медальгүй, эмэгтэй баг олимпийн жинд ганцхан медальтай ирснээр нотлогдож байгаа тул жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч нар багаараа ажлаа өгсөн шиг одоо чөлөөтийн шигшээ багийнхан ажлаа өгөх ёстой гэдгийг хэлсэн юм.

    Энэ жилийн ДАШТ-д Бу.Батбаяр, Б.Баттулга нарын регистрац бүртгүүлээгүй алдаанаас болж эмэгтэй шигшээ баг ирэх ёстой өдрөө ирж чадалгүй онгоцны тасалбарууд хүчингүй болж, багадаа 10 саяас дээш төгрөгөөр татвар төлөгчдийн мөнгийг хийсгэсэн гэсэн мэдээллийг өгсөн.

    С.Мөнхбат эдгээр асуудалтай холбоотойгоор Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгыг ажлаас нь чөлөөлүүлэхээр холбогдох газруудад хандаад байгаа талаараа мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ган - 103.10.22.382019-10-02 20:00:18

ДАШТ-нд үнэхээр амжилт муутай оролцлоо. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа байх, гэхдээ дасгалжуулалагчдын баг туйлын хариуцлага муутай хандсан. Ер нь тэдний уналтын цикл эхэлчихжээ. Энэ байдлаар олимпод ямар нэг сайхан мэдээ хүлээлгүй болсон тул шууд өөрсдөө ажлаа өгөх хэрэгтэй. Тэр нь тэдний нэр хүндээ гайгүй авч үлдэх нэг боломж.

Харуул - 122.201.22.1492019-10-02 17:13:39

Шигшээ багын дасгалжуулагчид горилогсодын гар хөл тоглоом болоод байгаа юм биш үү Энэ аав .Хөдөөний хүнээр хэвлэлийн бага хурал хийлгэхийг бодоход ар тал нь мөнгөтэы нөхдүүд бна.