Хошин шогийн жүжигчин "Chanel"-ийн үзүүлбэрийг үймүүлэв

Парисын загварын долоо хоногийн үеэр хөгжилтэй явдал тохиолджээ. Chanel загварын ордны шинэ цуглуулгыг танилцуулах үед үзэгчдийн дундаас нэгэн бүсгүй тайз руу авиран гарч загвар өмсөгчдийн дунд орж алхсан байна. Харин супермодель Жижи Хадид самбаа гарган бүсгүйг тэр дор нь зогсоож, тайзнаас буулгаж чадсан юм. Мари С'Инфилтр нэрээрээ цахим орчимд алдаршсан хошин шогийн жүжигчин Мари Бенолиэл хийсэн үйлдэлдээ огтхон ч харамсахгүй байна гэв.

"Би загварын шоунд зориулж ээжийнхээ өмсөж байсан Chanel-аар гоёж ирсэн.Энэ бол миний хүндэтгэл" хэмээн бүсгүй ярьжээ. Загварын ордны зүгээс урьдчилан таамаглаагүй үйлдэл болж, үзэгчдийн тав тухыг алдагдуулсанд уучлал хүссэн байна.

Хошин шогийн жүжигчин "Chanel"-ийн үзүүлбэрийг үймүүлэвХошин шогийн жүжигчин "Chanel"-ийн үзүүлбэрийг үймүүлэв

Сэтгэгдэл бичих