Оросын Мөрдөн байцаах хорооны ажилтан хутгалуулан амь насаа алджээ

Оросын Мөрдөн байцаах хорооны ажилтан хутгалуулан амь насаа алдсан тухай “РИА Новости” агентлаг уламжилжээ.

Тус хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, “Хурандаа Владислав Капустин эмнэлгийн байгууллагад ухаан оролгүй ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Иргэдийг хүлээн авах ажлыг зохион байгуулж  байхад нь түүн рүү халдсан юм. Мөрдөн байцаах хороо талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж бүх талаар дэмжих болно” гэжээ. 

Светлана Петренкогийн хэлснээр Владислав Капустинд халдсан этгээдийг саатуулсан байна. Тэрээр талийгаачийг Мөрдөн байцаах хорооны үүдэнд албан үүргээ гүйцэтгэж байхад араас нь хутгалжээ. Гэмт этгээд сэтгэц мэдрэлийн эмнэлэгт бүртгэлтэй нэгэн гэдэг нь тогтоогдсон байна.

Н.Түвшин 

Сэтгэгдэл бичих