Хятадад неон шиг нүдтэй хүүхэд төржээ

     Шинэ арьстны анхны төлөөлөгч Дэлхийд хэдийн мэндэлжээ.  Хятадын өмнөд нутагт суудаг Нонг Юсүи гэдэг жаал хүү неон шиг өнгө бүхий хачин цэнхэр нүдээр эргэн тойрноо хардаг байна. Түүний нүд муурынх шиг гэрэлтдэг бөгөөд энэ нь харанхуйд харах боломж олгодог гэнэ. 

    Тэрээр бүр бага байхдаа эмч нарт анх үзүүлжээ. Эцэг нь хүүхдийнхээ нүдний өнгөнд санаа зовдог байсан бөгөөд Хятадад ийм цэнхэр нүдтэй хүүхэд бараг байдаггүй аж. Гэсэн ч тэр үед нүдний эмч нар түүнээс ямар ч эмгэг илрүүлээгүй байна.

    Нэг жилийн дараа илүү нарийн шинжилгээ хийснээр Нонгийн нүдэнд тапетум байхгүй нь илэрчээ.  Энэ нь харанхуйд харах боломж олгодог  онцгой төрлийн эс гэнэ. Уг эс олон зэрлэг амьтанд байдаг ч, хүнээс анх удаа илэрсэн нь энэ ажээ.

    Түүний энэ өвөрмөц байдал түүнд ямар ч төвөг уддаггүй байна. Тэрээр шөнийн бүрэнхий гэрэлд биш, харин тас харанхуйд хичээл номоо үзэхийг илүүд үздэг байна.

    Мутаци нь  ганц нэг хүний генд ийм байдлаар нөлөөлж чадахгүй хэмээн биологчид үзэж байна.  

Б.Атар




Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 222.237.101.1952019-10-02 17:58:38

za yadagch baisan eruul saruul l nudtei huuhed baina deerh zurgan deerh hari harigiin huuhed gej bodloo shdee haha Eruul buten baival yahav dee huuhed Harin ch busdaas iluu goid l yum bna

Unshigch - 66.181.176.1822019-10-02 15:01:39

Uruusun nud ni tsenher MGL zaluu bdal sh dee oglo amidral um uu buu med

haha - 117.111.10.1132019-10-02 14:10:34

baliaar zavaan ot horhoi nohoi muur idseniih l biz oor yu bdgiin omhii hujaa

Mon - 1.223.35.592019-10-02 13:27:03

Turshilt hiisen biz