Даралтын эмийг өглөөгүүр уух нь аюултай

Эмийн үйлчлэл нь хоногийн цагаас шалтгаалдаг байна. 

Британийн Уорвиксын их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж,  хүний бие махбодийн ажиллах үйл явцыг биологийн цаг хянадагийг  тогтоожээ. Түүнчлэн эм бэлдмэлийн үйлчлэл нь биологийн цагаас шалтгаалдаг аж. 

Артерийн даралт бууруулах эмийг унтахынхаа өмнө уувал сайн хэмээн шинжээчид нотлож байна. Ингэх нь зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг бууруулахад тустай гэнэ. Үүнээс гадна, парацетамолыг хүртэл өглөөгүүр ууж болохгүй аж. 

Б.Атар




Сэтгэгдэл бичих