Их аварга Хакүхо Бүх Японы аварга боллоо

Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгикан ордонд явагдаж, дээд зиндаанд их аварга Хакүхо түрүүллээ. Хакүхо тус тэмцээнд 12 жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм Их аварга хагас шигшээд өнгөрсөн Намрын тэмцээний аварга сэкивакэ Митакэүмиг, шигшээ барилдаанд Хокүтофүжиг ялсан байна. Баруун гарын хуруу хугарсны улмаас Намрын тэмцээнийг дуусгаж чадаагүй ч энэ удаад тав дараалан ялж түрүүллээ.

Мөн энэ өдөр Мэйжи сүмд дохёнд гарах ёслол үйлдэхдээ шинэ гоёлын мавашигаа сэтгүүлчдэд танилцуулсан байна.  

Шинэ гоёлын маваши нь чонын зурагтай, 2020 оны Токиогийн олимпын тэмдэг, Япон, Монголын далбаатай ажээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

MS - 202.179.31.88 цагийн өмнө

За бараг л япончууд түрүүгээ алдаад байсан. Олон жилийн дараа л жинхэнэ япон бөх түрүүгээ авчээ. Баяр хүргэе!

aida - 112.72.12.52019-10-01 08:53:42

zailaad og