Хөнгөн атлетикийн ДАШТ-ий анхны холимог буухиа уралдаанд АНУ-ын дөрвөл аваргалав

   Катарын Доха хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-д анх удаа холимог 4х400 метрийн буухиа уралдаан болж АНУ-ын дөрвөл дэлхийн дээд амжилт тогтоон аваргалжээ.  Баг тус бүрээс хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй  тамирчин оролцдог холимог буухиа уралдааны мөнгөн медалийг Ямайк, харин хүрэл медалийг Бахрейны баг хүртжээ. Эмэгтэйчүүдийн тулгууртай хариалтын төрөлд Оросын  Анжелика Сидорова аваргалж, Сэнди Моррис (АНУ), Катерина Стефаниди (Грек) нар удаалсан байна. Анжелика Сидорова 4.95 метрийн өндөр дээгүүр харайжээ.  Харин эмэгтэйчүүдийн 20 км-ийн алхалтад медалийн тавцанг Хятадын тамирчид бүхэлд нь эззэлж, Лю Хун аваргалсан бол Циеян Шанцие удаалж, Ян Люцин хүрэл медалийн эзэн болжээ. ДАШТ-д одоогийн байдлаар 14 орны хөнгөн атлетикчид медаль хүртээд байна. 

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих