5,5 см хэмжээтэй Монгол улсын хамгийн жижиг ном

    1984 онд академич Ц.Дамдинсүрэн эрдэмтэн Шагжийн бичсэн нэгэн сонин номыг улсын нийтийн номын санд өгчээ. Уг ном нь 5,5 см тэг дөрвөлжин цаасан дээр түвдээр бичсэн Дол-дод буюу ногоон дарь эхийн магтаал юм. 5х5,5 см цаасан дээр , 5х 4,7 см талбайд багтаан бичжээ. Тэр бяцхан номыг энгийн нүдээр харахад ер мэдэгдэх аргагүй, нэг эрээн цаас шиг юм үзэгдэх бөгөөд харин давхар линзтэй шил буюу микросопоор хараад уншиж болох ажээ. Түүнийг эрдэмтэн Шагж хялгасны үзүүрээр бичсэн маш өвөрмөц, онцгой нарийн ур шаардсан бүтээл ажээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 103.9.90.532019-10-01 10:55:11

Монголчууд эрт цагаас хэд хэдэн бичиг үсэг сонгон хэрэглэж, бас монгол хэлний толь бичгийн зүйл удаа дараа зохиосоор ирсэн баялаг түүхтэй, уламжлалтай билээ. Тухайлбал, Монголчуудын дунд “Хорин нэгт” гэж алдаршсан 1717 оны Манж-Монгол үгний 21 дэвтэр тайлбар толь, “Гучин зургаат” гэж алдаршсан 1747 оны манж үгний 36 дэвтэр тайлбар толь, С.Шагжийн зохиосон “Эрихүйеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар-чандманий эрх”, Я.Цэвэлийн зохиосон “Монгол хэлний товч тайлбар толь” зэргийг дурдаж болно.

зочин - 103.9.90.532019-10-01 10:49:45

Өнөөдөр С.Шагжийн “Эрэхүйеэ Хялбар Болгон Зохиосон Монгол Үгний Тайлбар Чандманийн Чимэг” Хэмээх Бичмэлээрээ Үлдсэн Толь Бичиг, Я.Цэвэлийн Толь Бичгийн Дүрмээр Бүх Монгол Хүн Бичиг Бичиж, Дээд Сургууль Төгсөж Байгаагаа Мэдэхгүй Байна Гэдэг Даан Ч Харамсалтай.

Өнөөдөр С.Шагжийн “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн чимэг” хэмээх бичмэлээрээ үлдсэн толь бичиг, Я.Цэвэлийн толь бичгийн дүрмээр бүх Монгол хүн бичиг бичиж, дээд сургууль төгсөж байгаагаа мэдэхгүй байна гэдэг даан ч харамсалтай. - 103.9.90.532019-10-01 10:40:02

Зочин

Шашингүй уншигч - 202.21.100.2102019-10-01 07:54:50

Шагж нь төвд эрдэмтэн байж дээ