Хөвсгөлийн тайгад дуулсан Англи дуучны дуу нэр дэвшчээ

    Устаж буй байгаль дэлхий, агаарын бохирдлын тухай өгүүлсэн Английн дуучин Novo Amor-ын “Repeat Untill Death” хэмээх нэртэй дууны клипний зураг авалтыг Монголд хийжээ. Энэ дууны клип Английн “Music Awards 2019” наадмын "Оны шилдэг альтернатив клип" төрөлд нэр дэвшиж, дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр болсон байна.

Клипний гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н. Ялалт, Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагч Б. Мөнхжин охин тоглосон бөгөөд Сингапур, Голланд, Малайз, Украин, Монгол уран бүтээлчид хамтран Хөвсгөлийн их тайгад дүн өвлийн -40 хэмд ажилласан байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Very nice - 202.9.42.1012019-09-29 18:52:22

Сайхан доо. Амжилт. It's very nice. Successes!