“Turquoise Hill Resources”-ийн төлөөлөл Монголд ажиллаж байна

“Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн төлөөлөл Монголд ажиллаж байна. 

    “Оюу Толгой”-ийн гэрээний хэрэгжилтийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм. Энэ асуудлыг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх болов уу гэж хөрөнгө оруулагч талууд харж байгаа гэдгийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт мэдэгдлээ. Мөн “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ 11 дүгээр сард хуралдах товтой байгаа юм байна. “Оюу Толгой”-ийн уурхайгаар зочилсны дараа “RBC Capital” компани “Оюу Толгой” төслийг "Хамгийн бага өртөг бүхий хамгийн том зэсийн уурхай мөн боловч уурхайн бүтэц, хөрөнгийн зарцуулалт, санхүүжилт, Засгийн газартай байгуулсан гэрээтэй холбоотой асуудал анхаарал татсаар байна" гэж дүгнэжээ.

Энэхүү мэдээллийн дараа Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 6.25 хувиар өсөж, 0.68 канад доллар болсон байна. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 1.37 тэрбум канад доллар боллоо.

Сэтгэгдэл бичих