Т.Дэлгэрмөрөн: Амархүү чи төрдөө баярла, Лодой чамд энэ их гүрний тугийг урах байтугай бөхийлгөх эрх байхгүй

“Номин талст” хамтлагийн дуучин Д.Дэлгэрмөрөн цахим орчинд өөрийн байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаа. Ингээд Дуучин Т. Дэлгэрэнмөрөнтэй шүүмжилтэй хандаж байгаа асуудал болон уран бүтээлийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Шинэ уран бүтээлийн талаар яриа эхэлье. Таны хоёр дуу нэлээд хит болж байна аа?

-Танай сайтын нийт уншигчид энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ уран бүтээлийн хувьд их нухацтай бодсон дуунуудаа амилуулах гэж байна. Ард олныхоо дуртай сайхан аялгуунд хөөсөрсөөр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн уран бүтээлүүдээ орчин цагийн хэмнэл хөгжлөөс хоцрон ухарсан байна. Тийм болохоор тун удахгүй тэсрэлт хийнэээ. Мэдээж эстрад дуунуудаа дуулж эхэлнэ. Гэхдээ монгол ахуй, малчин ардынхаа хайраас холдохгүйээ. Дуучин хүн гэж ард олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг л хэлдэг юм шүү дээ.

-Та ч фенүүдтэйгээ шинэ уран бүтээлээр бэлэг барих гээд завгүй байгаа бололтой. Мэдээж тантай уулзсан юм чинь “Номинталст” хамтлагийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Хамтлагаараа уран бүтээл хийхүү?

-“Номинталст”-ын залуусын дуу бүхэн манай үеийн болоод шинэ цагийн залуусын амьдралд түүхийг бүтээгээд үлдсэн. Манай залуус үнэхээр мундаг.Тийм ч болоод монгол төрийн итгэлийг үүрч яваа гэж би боддог. Тэд бүгд өрх гэрийн тэргүүн. Тэдэнд амьдралын хариуцлага одоо чухал. Харин миний хувьд урлаг уран бүтээлээрээ “Номинталст”-аараа овоглон үргэлжлүүлж байна. Сайхан хувь заяа шүү. Одоо манай залуус дуулна гэж байхгүй. Учир нь би тэднээсээ холдоод зургаа долоон жил ганцаараа дуулчихаж. Энд бас л нэгэн түүх эхэлчихсэн байна. Намайг монголчууд маань одоо Т.Дэлгэрмөрөнгөөр минь мэддэг боллоо доо. Гэхдээ бидэнд дуусгах ажил бий гэж боддог л юм “Камертон”-ыхныг харахаар (инээв. сур).

-Уран бүтээлд чинь, хувийн амьдралд нэлээд их өөрчлөлт гарсан. Гэр бүлийн хүндээ зориулж, гоё уран бүтээл гаргасан байсан даа?

-Энэ хүний тухай би одоо дүгнэлт хэлэхгүй. Түүнээс чухал нь миний үр хүүхдүүд. Харин цаг хугацаа түүнийг тодотгоно. Юу үнэн энэ үнэн билээ. Би өнчирч үлдсэн үрээ тэврээд “үхэж” байсан аав. Хэн дээр ирсэн бэ гэдгээ тэр эмэгтэй дандаа санаж байвал бид бүтэн амьдрахаас хэлтгий заяатай үрд минь хялайх төдий авир үзүүлэхэд хэн ч биш болох тийм их хайр харам надад үүрд үлдчихсэн эр хүндээ, би.

image

-Сүүлийн үед та цахим орчинд өөрийнхөө байр суурийг нэлээд идэвхтэй илэрхийлж байгаа. Тухайлбал, “ Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Лодойсамбуу төрийн далбаа урсанд та нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?

-Монгол хүний дэлхийд танигдах бэлгэ тэмдэг бол манай тусгаар улсын эрх чөлөөний бэлгэ тэмдэг Монгол Улсын төрийн далбаа. Энэ далбаанд эцэг өвгөдийн минь үүх түүх халуун амь, бүлээн цус шингэсэн байдаг болохоор монгол хүн бүхэн шүтэн дээдлэж, хайрлан хамгаалдаг тийм их ач холбогдолтой сүлд минь юм шүү дээ. Түүх шастираа мэддэг хүнд бол монгол хүний сүлд хийморийг бэлгэдэн домнож аравнайлсан Өндөр гэгээнтэн Занабазарын агуу их ухаан оршиж байдаг бидний шүтээн юм шүү дээ. Лодой гэж долдой нэгэн жарны зовлонгоо нэгэн үндэстний түүхээр орлуулах ёсгүй. Хэний хэнд ч энэ их гүрний туг сүлдийг урах нь байтугай бөхийлгөх эрх байхгүй. Ганцхан тэд тугандаа сөгддөг юм. Гавьяатны өмнө туг нь бөхийдөг юмаа. Хоттой хонио малчин мэддэг шиг, хүнээ төр нь мэддэг хорвоо шүү. Бид маш ихээр жигшин зэвүүцэж, сэжиглэн жийрхэж байна. Түүнийг Монгол Улсын сүр хүчний нэрийн өмнөөс шийтгэх ёстой. Эс шийтгэвээс монгол эх орныхоо иргэн байх итгэл үнэмшил алга. Гомдож байна, усан тархитай нугасан бодолтой сүлд хийморьгүй тэнгэр нь хаясан хогийг бодохоор дургүй хүрч байна.

-Урлагийнхан хар тамхинд холбогдох тохиолдол нэлээд гарч байна. Жишээлбэл, дуучин Б.Амархүү саяхан хар тамхины хэрэгт холбогдсон. Урлагийнхан яагаад хар тамхитай холбогдоод байна вэ?

-Хоёр их гүрний дунд гуравдагч хөршөө сонгон ядаж байгаа манай улсын эрх чөлөөнд халдах элдэв бусын юмс эртнээс орж ирсэн. Энэ тамхин тахал өөрөө дэлхий даяар түүхээ бүтээчихсээн гэдгийг та нар надаар хэлүүлэлтгүй мэднэ. Манай улс өөрийн хууль дүрэм журамтай. Түүнийхээ эрх ашгийг хүндэтгэж иргэн бид амьдардаг. Хууль шүүхийн өмнө урлаг яллуулаагүй, иргэн яллагдсан болохоор тэдний ухамсарт амьдралыг бид биш хууль шийднэ. Харин урлаг гэдэг нэр томьёог эндээс салгах ёстой. Учир нь маш олон уран бүтээлчид энэ бусармаг үйлдэлтэй тэмцдэг юмаа. Амархүүгийн хувьд залуу хүн гэж толгойг нь илэхгүй. Харин ч азтай байна. Төрдөө баярла, түүнээс ч хүнд байдалд унахаас чинь аварсан шүү гэж ахын зүгээс хэлнэ ээ. Алдаагүй амьдрал хорвоод байхгүй. Нэгэн бодлын тэр том амжилтын үүд болдог. Дүү маань ард түмнээсээ одоо л жинхэнэ дүнгээ авна. Харин хүний зовлонгоор хооллодог хог новшнуудад хэлэхэд тэр мэддэггүй зүйлээ мэддэг юм шиг ярьдаг та нарын дэргэд, мэдсэн зүйлээ ялгах ухааныг олоод урагшаа нэг алхчихлаа л гэж хэлнэ дээ. Зовох тусам манддаг урлагийн хүн гэдэг цаанаасаа төрчихсөн байдаг юм. Тэд хэзээ ч хүний гуталд хөлөө дүрэлгүй бусдын төлөө амьдарч үхдэг юм даа. Нэгэн цагт би энэ замыг тойроогүй дайрсан болохоор дүүдээ урам хайрласан юм. Тэр хайр минь хар тамхи шигээ болчихсон бохир нийгэмд гэгээ сацруулсан хайр байсан гэдгийг Амархүү л мэдрэх учраас тэр шүү дээ. Бусад нь бол дүгнээд л үлдэх байх даа.

- Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж:Мэдээ.МН

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 96.49.228.542019-09-26 12:00:34

Duuchin ch gex shig xoshonogo chin say so d yu xiij ywaa ym guilgachin tsarailaad ywaad bsan

Zochin - 96.49.228.542019-09-26 12:00:34

Duuchin ch gex shig xoshonogo chin say so d yu xiij ywaa ym guilgachin tsarailaad ywaad bsan

Zochin - 96.49.228.542019-09-26 11:55:08

Ene odoo yu geed noxoi shig xutsaad bgan ymar xun bilee oriigoo medej bgaa bailgui de