Хамгийн олон үндэстэн оршин суудаг хот

Голландын нийслэл Амстердам хотод манай гаригийн хамгийн олон үндэстний төлөөлөл оршин суудаг гэнэ. Тус хотын эрх баригчдын гаргасан судалгаагаар, 2007 оны эхэн гэхэд Амстердамд 177 үндэстэн амьдарч байсан тооцоо гарчээ. Бусад улсын хотуудаас Бельгийн Антерпен 164, Нью-Йорк 150 үндэстэн хуран чуулсан хотоор удаах байруудад шалгарчээ. Статистик мэдээгээр, Голландын нийслэлд 734 мянган хүн амьдардаг бөгөөд бусад үндэстний дийлэнх нь турк, марокко, герман, британичууд аж.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

irgen - 31.165.225.302019-09-25 18:52:35

züricht 174 yndesten amdardag