Хөгжлийн Банк 20 тэрбум төгрөгөөс дээш зээлийг шууд санхүүжүүлнэ

    Хөгжлийн Банк гэсэн  нэрнээсээ тус банкны үүрэг зорилго тодорхой харагддаг. Тус банкны хувьд эдүгээ арилжааны банкуудын олгож чадахгүй байгаа томоохон төслүүдэд арилжааны банкнаас арай доогуур буюу төгрөгийн зээл дунджаар 12.7%, долларын зээл дунджаар 9.2%-ийн хүүтэй зээл гаргаж байгаа.

Ингэхдээ 20 тэрбумаас доошхи зээлийг  арилжааны банкаар дамжуулж зээлдүүлье гэсэн журмыг гаргажээ. Харин  20 тэрбум төгрөгөөс дээш хөгжлийн зээлийг тус банк шууд олгож байх юм байна. 

Ийм шийдвэр гаргаснаар 20 тэрбум төгрөгөөс доош зээлийг судлаад явах үйл ажиллагааны зардлыг хэмнэх юм байна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк нөхцөл шаардлагаа гаргаж тавиад түүнийх нь дагуу арилжааны банк ажиллана гэсэн үг.  

Одоо тус банк 600 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломж байгаа аж. Гэхдээ  ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд тус  банканд тодорхой хязгаарлалтууд мөрдөгдөж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих