Эзнийхээ оршуулгад ирсэн морь шарилыг нь дэрлэн уйлжээ


    Эрдэмтэн судлаачид морь хүн хоёр гуравдагч хэлээр ярилцан ойлголцож онцгой холбоо үүсгэж чаддагийг баталсан байдаг.

    Үүнийг хэл шинжлэлд  “embodied language system” гэж нэрлэдэг. Энэ нь сэтгэл хөдөлсөн үеийн биеийн хэлэмжээр илэрдэг. Моринд ийм систем байдаг ба тэд маш мэдрэмжтэй аж.

    Морины сэтгэлзүй судлаач Робин Фостер “хүн болон морь бие биендээ санаа тавьж халамжилснаар гүн гүнзгий хүчтэй харилцаа үүсдэг” хэмээн тайлбарласан байдаг.

    “Шууд харилцах хэл байхгүй ч морь хүнийг ойлгодог эсэхийг мэдэхийн тулд тэднийг мэдэрч чаддаг байх ёстой. Хүн төрөлхтөнд тус хүргэж эрт дээр үеэс унаа хөсгөөр ашиглаж ирсэн түүх бий. Одоо ч адуун сүргээрээ амьдралаа залгуулдаг хүмүүс байдаг. Тэд хоорондоо маш нарийн холбоо үүсгэж бие биенээ мэдэрч чаддаг л гэсэн үг” хэмээн мэргэжлийн морь сургагч,  эмч Аллан Хамилтон хэлжээ.Вагнер Лима гэх Бразил залуу Серено гэх морьтой байжээ. Тэрээр  34 настайдаа зам тээврийн ослоор өөд болсон байна.

    Ингээд түүний гэр бүлийнхэн хайртай морийг нь оршуулгын ёслолд нь авчирчээ. Морь хатуу үнэнийг мэдсэн гэлтэй гуниглаж уйлж буй мэт хачирхалтай чимээ гарган авсыг нь үнэрлэж, толгойгоо бөхийлгөн шарилыг нь дэрлэсэн нь сүүлийн удаа баяртай гэж буй мэт оршуулгын ёслолд ирсэн хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн ажээ.

    Вагнерийн хувьд морь нь түүний дотнын анд нөхөр, гэр бүлийн гишүүн шиг орон зайг эзэлдэг байсан гэдгийг түүний ах мэддэг байсан учир Сереног түүн шиг хайрлаж халамжлана хэмээн usatoday сайтад ярилцлага өгсөн байна.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

DOG and HORSE - 122.16.220.2002019-09-24 18:43:27

Nohoi, Mori 2 neeree uneheer l hunii sain hani, tsoriin gants unench and nuhur yum daa, yamar ch hun adilhan hunii sain hani, unench and nuhur bolj chadahgui dee, Nohoi, Mori amitdiig hairla!!!!!

hair - 81.193.132.332019-09-24 17:04:31

Chin setgeleesee hairlaval amitan bitgii hel urgamal hurtel saihan urgadag yum bilee.Bi hayah gej baisan gulgiig 9 jiliin umnu avsan odooo ter manai geriin hamgiin unench hair gereltuulsen naiz mini bolson.Chin setgel ,,hairaa dotroosoo gargachee humuus ee

аөхнэ - 202.179.26.2362019-09-24 16:20:43

монголчууд морио хайрлаж чадвал адуу өөрөө маш ухаантай амьтан

ц - 103.26.194.182019-09-24 16:06:12

Ха ха манай монгол морь бол ингэхгүй дээ. Аягүй дотогшоо амьтан ш дээ.