Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэхийг шийдсэний дараа Ажлын хэсэг хуралдана

Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг ард нийтэд таниулах, мэдээллээр хангах ажлын ерөнхий төлөвлөгөөний төсөл бэлэн болжээ.

Гэхдээ Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг шийдсэний дараа хуралдана.

Есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тотоолд хориг тавьсан. Хуулийн дагуу 14 хоногийн дотор хэлэлцэж, эцэслэн шийдэх юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар иргэдээс санал авах өдрийг энэ сарын 30, 31 байж болно гэж үзсэн. Ард нийтийн санал асуулга явуулах төсвийн хувьд Сонгуулийн ерөнхий хороо нэгтгэж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих