![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Тайландын Паттаяа хотноо хүндийн өргөлтийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа манай тамирчдаас Э.Билэгсайхан маргааш /IX.24/, дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг лхагва гарагт /IX.25/ тус тус хуваарийн дагуу хүчээ сорино.
Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор таван тамирчин оролцож байгаа бөгөөд манай туйванчдаас гурван тамирчин тэмцээнээ өндөрлүүлжээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ч.Нямзул, эрэгтэй 67 кг-ын жинд Э.Мөнхдөл, 64 кг-ын жинд Оюутны ДАШТ-ий мөнгө, өсвөрийн Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Г.Анужин нар тэмцээнээ дуусгажээ.
Эмэгтэйчүүдийн 64 кг-д 42 тамирчин өрсөлдсөнөөс "Рио"-гийн олимпын аварга, ДАШТ-ий дөрвөн удаагийн алтан медальт, Хятадын Дэн Вей нийлбэр 261 кг-ыг өргөж, дэлхийн аваргын тав дахь алтан медалиа хүртжээ. Энэ жинд Г.Анужин нийлбэр дүнгээр 190 кг-ыг өргөж, 31 дүгээр байр эзэлжээ. Тэрбээр огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 103 кг тус тус өргөсөн байна.
Сэтгэгдэл бичих