Монголын аврагчдыг олон улсын түвшинд үнэлэв

Монгол Улсад найм дахь удаагаа, Дорноговь аймагт анх удаа болсон “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль есдүгээр сарын 09-нөөс 21-ний хооронд Сайншанд суманд амжилттай боллоо.

"Сургалт нь онол, практикийг хослуулсан ач холбогдолтой болсон төдийгүй бүсийн хэмжээний гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах, орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхыг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, гамшгийн хор уршгийг арилгахад гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой” хэмээн сургалт дадлагын хаалтын үеэр ОБЕГ-ын тэргүүн, дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян онцолсон.

Мөн  олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн Дорноговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Т.Энхтүвшин болон сургалт, дадлага сургуулийн бэлтгэлийг хангах, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажилласан ОБЕГ, АНУ-ын цэргийн багийн ажлын хэсэг, дадлага сургуулийг хамтран зохион байгуулсан АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал болон оролцогчдод талархал илэрхийлсэн.

Сургалт дадлагад АНУ, Австрали, Канад, Франц, Нипаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орон, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл оролцсон юм.

Мөн гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЭМЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ЗХЖШ, МЭЕГ, ЦЕГ, МХЕГ, Улаанбаатар төмөр зам, Автотээврийн үндэсний төв болоод Өмнөд Зүүн бүсийн аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дотоодын хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нийт 500 гаруй төлөөлөл оролцлоо.

Дадлага сургуулийн үеэр өмнөд, зүүн бүсийн аймгийг хамруулан “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик, дууриалган үзүүлэх дадлага сургууль болоод команд штабын сургууль гэсэн дөрвөн чиглэлээр 21 төрлийн сургалт зохион байгуулсан.

Дүгнэлт хэлэлцүүлгийн үеэр олон улсын сургалтаар бүсийн аймгуудын харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоо сайжирч, гамшгийн үед мэдээллийг богино хугацаанд солилцох,орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадвар дээшилсэн төдийгүй Монголын аврагчдын чадвар олон улсын түвшинд хүрч, хаана ч үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг сургалтыг хамтран зохион байгуулагч Ази, номхон далайн цэргийн командлалын мэргэжилтнүүд онцолжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Млдп - 203.91.115.432019-09-23 11:52:18

АРИУНБУЯН ГЭЖ ХҮРЭЛСҮХИЙН ХАМТЛАГИЙН ГИТАРЧИН НӨХӨР ОНЦГОЙД ТООНООР ОРЖ ИРЭЭД 1 ЖИЛ БОЛООД Л ШУУД ГЁНЁРАЛ ЦОЛ АВАХ ЮМ ДАА АХМАХ Ч ЗҮҮЖ ҮЗЭЭГҮЙ НӨХӨР ОНЦГОЙН ОЛОН САЙХАН ДАРГА НАРЫГ ТЭТГЭВЭР НЭРЭЭР ГАРГАЖ ОРОНД НЬ ИХ ЮМ ХИЙСЭН ХҮН ШИГ ХОЙМОР ЗАЛРАХ ЮМ ДАА. ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА МӨН Л ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ БАС Л АХМАД ЗҮҮЖ ҮЗЭЭГҮЙ ӨМНӨ НЬ ОНЦГОЙГООС ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААД БАРИГДАЖ ҮРЖИН ГЁНЁРАЛЫН ТУШААЛААР ХӨӨГДӨЖ БАЙСАН Х НӨХӨР БАС Л ТООНООР ОРЖ ИРЭЭД ДАРГА БОЛЛОО. ОНЦГОЙ АЛБА УЛАМ МУУДСААР ИРГЭД ГАЛ УСАНД АМИА АЛДСААР ТОО НЬ УРД БАЙГААГҮЙГЭЭР ӨССӨР БНА. ЁС ХҮРЭЛСҮХИЙН ШУДРАГА ЗАРЧИМЫН АМ АЖЛЫН ЗӨРҮҮ ҮНЭН ТӨРХ ИЙМ Л БНА ДАА.