Томуу, томуу төст өвчнөөс сэргийлж гэрийн үзлэгийг нэмэв

Нийслэлийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвөөс 5 хүртэлх насны хүүхдийн амбулаторийн үзлэгийг багасгаж, гэрийн эргэлт үзлэгийг нэмж ажиллахаар болжээ.

Учир нь жил бүрийн аравдугаар сараас эхлэн тавдугаар сарыг хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг.

Ингэснээр 2018-2019 онд томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын цочмог халдвар буурсан үзүүлэлт гарсан байна. Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн 5 хүртэлх насны хүүхдийг хамруулах гэрийн эргэлт үзлэгийг графикийн дагуу нэмж ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих