![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Оросын Сангийн сайдын орлогч Татьяна Нестеренко мэдэгдэхдээ 2020 он гэхэд
тус улсын төрийн албан хаагчдыг 10 хувиар цомхотгоно гэжээ. “РИА Новости”
агентлагийн мэдээлснээр энэ нь 200 мянга орчим хүн аж.
Энэхүү шинэчлэлийн үр дүнд үлдсэн албан хаагчдын цалинг нэмэх боломжтой
болох бөгөөд улсын төсөв 100 тэрбум рубль хэмнэх боломжтой юм байна. Үүний
сацуу орон нутаг дахь төрийн байгууллагуудын давхардсан эрх мэдэл бүхий хүнд
суртлын шатлалыг арилган үр ашгийг нь нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Татьяна Нестеренкогийн хэлснээр сүүлийн хоёр жилд Оросын төрийн албан
хаагчдын тоо 1.5 хувиар нэмэгдэн хоёр саяас давсан ч үр ашиг нь буурсан тул ийм
шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай аж.
Н.Түвшин
Сэтгэгдэл бичих