"Чернобыль" олон ангит кино хоёр номинацид “Emmy” шагнал гарджээ


АНУ-ын Лос Анжелес хотын “Microsoft” театраас телевизийн оны шилдэг уран бүтээлүүдэд олгодог “Emmy” шагнал гардуулах ёслолыг “Fox” телевиз шууд дамжуулж байна.

1986 онд хуучин ЗХУ-ын Чернобылийн атомын цахилгаан станцад болсон эмгэнэлт ослын тухай өгүүлдэг АНУ-ын “HBO”, Их Британийн “Sky” телевизийн хамтран бүтээсэн “Чернобыль” таван ангит кино 19 номинацид нэр дэвшин шилдэг найруулагч ба шилдэг зохиолын номинацид тэргүүлжээ.

Ёхан Ренкийн найруулсан тус кинонд Жаред Харрис, Стеллан Скарсгард, Эмили Вотсон, Пол Риттер зэрэг жүжигчид тоглосон бөгөөд АНУ-д 2019 оны тавдугаар сарын 6, Их Британид мөн сарын 7-нд анх дэлгэцнээ гарчээ.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих