УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.


Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.


Мөн өнөөдөр 14.00 цагт Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг хуралдахаар товлосон байна.

Сэтгэгдэл бичих