Малчны хотонд орж ирсэн бамбаруушыг тусгай хамгаалалтай газар тавьжээ

    Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг сумын төвөөс баруун тийш 30 км зайтай Жараахай хэмээх газарт намаржиж буй малчны хотонд есдүгээр сарын 16-ны өдөр баавгайн бамбарууш ирсэн тухай бид мэдээлсэн билээ.

    Сумын удирдлагууд энэ тухай Дорнод аймгийнхаа Байгаль орчны газар, Онцгой байдлын газар мэдэгдсэн бөгөөд есдүгээр сарын 21-ний өдөр бамбаруушийг тусгай хайрцагт хийн, Онон Балжийн тусгай хамгаалалттай газарт тавихаар тээвэрлэн авч явжээ.

    Дашбалбар сумын нутагт ой мод багатай бөгөөд хөвчийн зэрлэг араатан амьтны үр төл нялх бамбарууш ОХУ-ын нутгаас ирсэн байх хэмээн нутгийн иргэд ярьж байна. 


Сэтгэгдэл бичих